"Од ба Гэгээ" уран сайхны кино Монголын үзэгчдэд хүрнэ

Найруулагч, продюссер Л.Бат-Амгалан, Их Британийн кино найруулагч, продюссер Иан Эллардайс нарын бүтээл болох “Од ба Гэгээ” кино өнгөрсөн намар БНСУ-ын Бусаны кино наадамд шалгарч дэлхийн нээлтээ хийсэн билээ.Дуучин Магнолиан буюу Б.Дөлгөөн, реппер NMN буюу М.Номин-Эрдэнэ нар гол дүрд нь тоглосон уг кино хотын залуусын амьдралыг дуу хөгжимд дурласан хоёр залуугаар тольдон харуулахыг зорьжээ.10 дахь удаагийн Улаанбаатар олон улсын кино наадмын нээлтийн үзвэрээр шалгарч байсан "Од ба гэгээ" энэ сарын 29-ноос бүх кинотеатруудын дэлгэцнээ гарч эхэлнэ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)