Жуд Лоу гэрлэнэ

Их Британийн жүжигчин Жуд Лоу дөрвөн жилийн хугацаанд болзож буй найз бүсгүй Филиппа Коэнтэй сүй тавьж энэ хавар Францад хуримын ёслолоо хийх болсон тухай мэдээлэл гарчээ. Сэтгэл зүйч мэргэжилтэй 32 настай Филиппа ч энэ мэдээллийг батлаж, папарацци гэрэл зурагчдад сүйн бөгжөө харуулсан байна.  

 

Жүжигчин эр өөрийн хуримын гэрчээр 22 настай хүү Раффертийг сонгож, сүйт бүсгүйдээ албан ёсоор гэрлэх санал тавьсан гэж Британийн The Sun сонин бичжээ. Жуд Лоу өмнө нь 1997-2003 онд загвар зохион бүтээгч Сэди Фросттой гэрлэж гурван хүүхдийн эцэг болсон бол сэтгэл зүйч бүсгүйн хувьд анхны гэрлэлт ажээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)