Лэди Гага Брэдли Куперээс жирэмсэн болжээ

Дуучин Лэди Гагагийн дотны найз нь “Star” сонины сурвалжлагчид сонин юм ярьжээ. Дуучин бүсгүйн тээж буй хүүхдийн эцэг нь саяхан салсан найз залуу Кристиан Карино биш, харин Брэдли Купер гэнэ. Найзынх нь хэлснээр, чухам Лэди Брэдли Куперээс жирэмсэлснээсээ болж л Кристиан Кариногоос салжээ.

Түүний энэ мэдээлэл өмнө нь гарч байсан мэдээллүүдтэй бараг таарч байна гэж шүтэн бишрэгчид нь шуугиж байгаа аж. Учир нь “Оскар 2019” арга хэмжээний үеэр тэрээр огтхон ч баярлаж цэнгээгүй, бүжиглээгүй харин архи их хэмжээгээр ууж суусан. Тэрээр тус наадмын “Шилдэг дуу” төрөлд тэргүүлж “Алтан хүн” атгасан учир баярлаж хөөрөх хангалттай шалтгаантай байсан юм. Мөн халуунаар үнсэлцэж буй зураг нь хэвлэлд гарч байлаа.

Брэдли Куперын найз бүсгүй, охин Лейгийнх нь ээж Ирина Шейк энэ асуудалд яиар хариу үйлдэл үзүүлсэн нь одоогоор тодорхойгүй. Гэхдээ “Оскар 2019” ёслолын дараа нийгмийн сүлжээнд Лэди Гагаг дагахаа больсон гэсэн мэдээлэл гарч байсан билээ.       


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Google translate ?

    0 0 Хариу бичих
  2. Eagle.mn эх сурвалжгүй мэдээлэл оруулж яах нь вэ дээ? Тандалтаа ихэсгэх гэж үү? Боль2 сенсацлах хэрэггүй.

    9 3 Хариу бичих
    • хаха тандалт уу

      0 0
    • Tandalt gej yu ve?

      5 1
  3. Eagle.mn ийм гарчигтай баттай эх сурвалжгүй хов яриа нийтлээд эхлэхээр яах юм бол доо.

    44 2 Хариу бичих
  4. Энэ Холливудынхан гэж тожго нь холилдсон завхарсан улсууд шүү хаха

    23 20 Хариу бичих
  5. "Дуучин Лэди Гагагийн дотны найз нь “Star” сонины сурвалжлагчид сонин юм ярьжээ." энэ тэр. Сонин юм ярьжээ байхдаа яахав дээ, сэтгүүлч сурвалжлагч хүн шиг аятайхан юм биччихээч хахахах, иои

    77 8 Хариу бичих