Синди Кроуфордын хүү шоронд орж магадгүй байна

Дэлхийн хамгийн алдартай загвар өмсөгчдийн нэг асан Синди Кроуфорд сүүлийн үед сэтгэл санаа нь тайван бус байна. 19 настай хүү Пресли нь хууль зөрчиж, бага бус хугацааг шоронд өнгөрүүлж магадгүй болсон тул ийнхүү сэтгэл нь тавгүйрхжээ.

Пресли нь Беверли хиллзэд согтуугаар машин барьж яваад цагдаад саатуулагдсан аж. Их хэмжээний алкоголь хэрэглэсэн нь тогтоогдсон тэрээр шөнийг түр саатуулах газарт өнгөрөөгөөд өглөө нь суллагдсан ч өдгөө шүүх хурал нь болох гээд сандарч байгаа юм байна. Учир нь тэрээр нэг гэмт үйлдэл гаргаагүй юм. Калифорни муж улсын хуульд 21 нас хүрээгүй хүний хэрэглэх алкоголийн дээд хэмжээг зааж өгсөн байдаг. Пресли зөвшөөрөгдөх хэмжээнэс найм дахин их алкоголь хэрэглэсэн нь тогтоогдсон аж. Ийм хэрэгт хамгийн багадаа  зургаан сар шоронд хоригдож, 1000 ам.долларын торгууль төлөх шийтгэл ногдуулдаг жишиг байдаг ажээ.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. yag ter hesgiin uguulber tes hundlun bsan ....anhaarmaar umdaa .....

    0 0 Хариу бичих
  2. Учир нь тэрээр нэг гэмт үйлдэл гаргаагүй юм ... гэж ямар утгатай өгүүүлбэр вэ ? Яагаад Монгол хэлээр зөв бичиж чаддаггүй хүнээр мэдээгээ бичүүлдэг юм бэ ?????

    2 0 Хариу бичих