Монголчууд уран гулгалтын төрлөөр анх удаа олон улсын тэмцээнд оролцов

ОХУ-ын Красноярск хотноо болж байгаа дэлхийн оюутны өвлийн спортын наадамд  Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд оролцлоо. Ингэснээр тэрээр спортын энэ төрлөөр Монгол улсаас Олон улсын тэмцээнд оролцож байгаа анхны тамирчин болж байгаа юм.

Наадмын 6 дахь өдөр уран гулгалтын эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд нийт 38 тамирчин уралдсаны дотор Монголын тамирчин Г.Марал-Эрдэнэ багтсан нь манай улсын спортын түүхэн дэх онцлох явдлаар нэрлэгдэж байна. Учир нь тэрээр энэ төрөлд Монгол улсын нэрийн өмнөөс олон улсын тэмцээнд уралдаж анхны тамирчин болж байгаа юм. Г.Марал-Эрдэнэ энэ удаагийн тэмцээнийг 24.75 оноогоор өндөрлүүллээ. Харин финалын шатанд Япон, ОХУ-ын тамирчид шалгарч, эхний байранд Японы уран гулгалтын тамирчин Михара Май 75.92 оноогоор тэргүүн байранд шалгарсан юм. 

Г.Марал-Эрдэнэ таван настайгаасаа Японд амьдрах болж, 12 жилийн турш уран гулгалтын спортоор япон багш, дасгалжуулагчийн удирдлага дор хичээллэж иржээ. Өдгөө Японы Чьюко их сургуулийн Спортын шинжлэх ухааны ангид суралдцаг тэрээр ирэх хавар сургуулиа төгсөөд энэ чиглэлээрээ мастер хамгаалж, илүү мэргэшин, олон тэмцээнд амжилт гаргахаар суралцахаа хуваалцсан юм. Тус их сургуульд Японы уран гулгалтын үндэсний багийг дасгалжуулдаг багш, дасгалжуулагчид ажилладаг нь томоохон боломжийг олгожээ. Монголд мөсөн гулгалтын талбай байдаггүй учраас бэлтгэл тасалдах эрсдэлтэй, тиймээс эх орон руугаа тэр бүр очоод байх боломж гардаггүй тухайгаа тэрээр хуваалцсан юм. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (15)

  1. Хар багаасаа 12 жил хичээллэсэн гэхэд муу үзүүлэлт бн. Тэргүүлэгчид 74 75 оноо манай хүн 24 оноо, эхний байрны хүнээс 5 биш 50 оноо дутуу үнэлэгдэж гэхэжр нэлээн л муу юм бишүү.

    0 0 Хариу бичих
  2. Mash ih hudulmur shvv uigagvi tuushtai demjsen eej aaw oir dotnii hvmvvst n bayr hvrgie. Udur bvriin beltgel tamirchnii huwid ch mun hetsvv dawaa shvv. Bayrlalaa

    1 0 Хариу бичих
  3. Монгол хүн анх удаа гэдгээрээ содон байна.Энэ олон жил цаг мөнгө зарсан юм бол илүү сайн байх ёстой ч хаоамсалтай л харагдаж байна.Одоо нас нь явсан тул илүү амжилт гарна гэж байхгүй.Сайн багш болоорой.

    0 0 Хариу бичих
  4. Гадаадад монголчууд хэдэн арван мянгаараа амьдардаг болж эхлээд дор хаяж 25 жил болцгоож байна. Тэдний үр хүүхдүүдийн л тухайн тухайн орондоо гаргаж байгаа амжилтууд шүү дээ. Хэзээ байтлаасаа монголын уран гулгалт гэж байлаа. Хөөрхий энэ охины ээж аав л хөтөлж аваачиж өгөөгүй бол бид энгээд цас мөсний орон байж уран гулгагчгүй л яваад байх байж. Авьяслаг хүүхдүүд гадаадад олон байгаа. Сайн хоккейчин, хөлбөмбөгчин багйаашдээ

    5 0 Хариу бичих
  5. Оросууд 60 -аад жилийн өмнө хэд хэдэн мэргэжилтэн бэлтгэж өгсөн. Манайхан ч ажиллаж эхэлсэн. Даанч дэмжлэг дутсан, бас багш нарыг нь өөр ажилд шижүүлээд алинг нь алдуулсан даа.

    1 0 Хариу бичих
  6. за япончуудад баярлалаа гээд хэлчихье. оросууд 70 жил ганц ч хүн сургаж өгөөгүй юмыг 12 жилд Япон эхлэлийг маань тавьж өглөө.

    4 0 Хариу бичих
  7. Энэ бол маш зөв эхлэл

    0 0 Хариу бичих
  8. Хүний хийсэн хөрөнгө мөнгө оруулсан юмыг өөртөө наах дуртай монгол зан.

    1 0 Хариу бичих
  9. Хайран 12 жил. Өөр юм хийх байж дээ

    0 5 Хариу бичих
  10. Анхных биш. 4 дэх нь шүү

    0 0 Хариу бичих
  11. 12 jil hicheelsen bol unen muu bnlee.

    0 4 Хариу бичих
  12. ингэж олон жил хичээллэсэн бол сонирхогчын журмаар л хичээллэж дэ. нэлээн хөлдүү харагдсан. уян хатан чанар дутагдаж байна лээ. яг мэрэгжлийн тамирчны талаас нь сайн дасгалжуулагчтай хичээллсэн бол өөр л дөө.

    2 6 Хариу бичих
    • Chi handgaitiin uulnas huwantsar chargaar egtshen buuj chadku heetjiij hutsmoi

      2 1
    • hutsoooo chi

      0 0
  13. Гайхалтай эхлэл бүхэн сайхан шүү амжилт хүсье

    3 0 Хариу бичих