Универсиад наадамд зориулж 34 цэнгэлдэх хүрээлэн шинээр бүтээн байгуулжээ

-ОХУ-ын Красноярск хот гэхэд 6-7 жилийн өмнөөс хүсэлтээ илгээж, нийт 2.1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг наадамд зориулан хийжээ-

Дэлхийн оюутны өвлийн спортын универсиад наадмыг зохион байгуулах эрхийг авах нь хотуудын хувьд ихээхэн ач холбогдолтой зүйлд тооцогддог байна. Энэ жилийн өвлийн Универсиадыг зохион байгуулагч ОХУ-ын Красноярск хот гэхэд 6-7 жилийн өмнөөс хүсэлтээ илгээж, нийт 2.1 тэрбум еврогийн хөрөнгө оруулалтыг наадамд зориулан хийжээ

Хоёр жил тутам болдог Универсиад наадмыг зохион байгуулах эрхийг авах нь улс орнуудын хувьд томоохон ач холбогдолтой бөгөөд ихээхэн өрсөлдөөнтэй зүйл болдог байна. 

Наадмын Фристайл, снөүбоардын тэмцээнд зориулж 42 мянган метр2 талбай, 3600 суудал бүхий “Сопка” цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг 2015 оноос эхлүүлж, 2018 онд хүлээлгэн өгсөн бол, хоккейн тэмцээнд зориулж Crystal Ice Arena цэнгэлдэх хүрээлэнгийн барилгын ажлыг 2016 онд эхлүүлж, мөн 2017 онд ашиглалтад оруулсан байна. Зөвхөн наадамд зориулж бий болгосон нийт 34 томоохон барилга, бүтээн байгуулалтын ажлыг дурдаж болно. Спортын цогцолборуудаас гадна онгоцны буудал, гүүр, тамирчдын байрлах хотхон, эмнэлэг зэргийг бүгдийг шинээр барьж байгуулснаар бэлтгэл ажлаа хангажээ

-Монгол Улс 2033 оны Универсиад наадмыг зохион байгуулах хүсэлтээ илэрхийлжээ-

Монгол улсын хувьд 2033 оны наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ илэрхийлээд байгаа юм байна.

ОУОСХ-ны ерөнхий санхүүч, МОСХ-ны Ерөнхийлөгч Д.Баясгалан "Дэлхийн хотууд яагаад энэ наадмыг зохион байгуулах дуртай байдаг вэ гэхээр энэхүү наадмын эрхийг авснаараа хотынхоо өнгө төрхийг шинэчилдэг. Маш их дэд бүтцийн хөрөнгө оруулалт хийдэг. Онгоцны буудлаа шинэчлэн, шинээр зам, гүүр барин спортын олон барилга байгууламжийг барин хотын өнгө төрхийг дээшлүүлэн иргэддээ үлдэцтэй байхаар зохион байгуулахыг хичээдэг.

Монгол улсын хувьд 2033 оны наадмыг Улаанбаатар хотноо зохион байгуулах хүсэлтээ хүргүүлсэн. Ингэхийн тулд нэгдүгээрт хүмүүс энэ наадмын талаар ойлголттой болох хэрэгтэй. Мөн энэ наадам яаж зохион байгуулагддаг, ямар шаардлага тавигддаг, ямар мэргэжилтэй боловсон хүчин бэлддэг, дасгалжуулагч, техникийн ажилтнууд, тамирчид, зохион байгуулалт ажиллах сайн дурынхан гээд хүний нөөц болон үйл ажиллагаатай холбоотой ойлголтыг манайхан байхгүй. Төр засаг, спортын холбоодын түвшинд тэмцээнүүдийн тухай ярихад ойлголт байдаггүй"

Дэлхийн оюутны өвлийн спортын Универсиад наадамд 58 орны 3500 тамирчин оролцож байгаагаас гадна 5000 гаруй сайн дурынхан, 220 мянган зочид, үзэгчид хүрэлцэн ирж, дэлхий даяар 1.5 сая хүн интернет болон телевизийн сувгаар уг наадмыг хүлээн авч үзэж байна. Оюутнуудыг сурч байх явцад хоёр удаа Универсиад наадамд оролцох боломжоор хангахын тулд өвөл, зуны Универсиадыг 1959 оноос хойш зохион байгуулсаар иржээ. Энэ нь цаашлаад дэлхийн аварга, олимпийн наадамд оролцоход том туршлага,  үүд хаалга болдог гэж үздэг байна.

 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Mongol orond mini iim tom xemjeenii sportiin arga xemjee zoxiogddog bol saixan l bna. Gexdee manaixan ene yanzaaraa amjix uu? Esvel olon ulsiin oyutanii sportiin xolboo n mongold zoxion baiguulax erx ogj ersdeld orox uu?

    0 0 Хариу бичих
    • болох байлгүйдээ амжихуу бүтэхгүй гээд байвал юуч болохгүй зориглоод иргэд олон нийт нь дэмжээд явбал болон шүү дээ энэ чин бас монгол улсыг олон улсад гаргана шүү дээ

      0 0