Дуучин М.Мягмарын "Welcome to Mongolia" дуу "Multimedia awards 2019" уралдааны тэргүүн байрт шалгарлаа

"Guys" хамтлагийн дуучин М.Мягмар бие даасан "Save" цомгийнхоо анхны уран бүтээл болох "Welcome to Mongolia" дууны клипээ шинэ оны эхний өдөр үзэгчдэдээ дэлгэсэн билээ. Тэрээр энэхүү уран бүтээлээ гадаадаас Монгол руу зочлох мянга мянган жуулчдад хүргэхээр "Цолмон трейвэл"  компанитай хамтран ажиллаж англи хэл дээр дуулсан юм.

Тэгвэл Монгол улсаа гадаадад сурталчлах нэрийн хуудас болсон дуучин М.Мягмарын "Welcome to Mongolia" уран бүтээл яг энэ мөчид ITB Berlin 2019 олон улсын аялал жуулчлалын томоохон наадамд эх орноо төлөөлж "Multimedia awards 2019" уралдаанд өрсөлдөн нэгдүгээр байр эзэлжээ. Тэрээр энэхүү баярт мэдээг өөрийн цахим хуудсаараа дамжуулан хуваалцлаа.  

"ITB Berlin 2019" олон улсын аялал жуулчлалын наадамд БОАЖЯ, Монголын аялал жуулчлалын холбоо, Нийслэлийн аялал жуулчлалын газар, төрийн болон төрийн бус байгууллагууд, урлагийн ажилтнуудын төлөөлөл гэсэн өргөн бүрэлдэхүүнтэйгээр оролцож байгаа.

Сая болсон энэхүү арга хэмжээн дээр "Цолмон трэйвэл" компанийн захирал Н.Навчаа "Multimedia awards 2019" уралдааны нэгдүгээр байрын шагналыг гардан авлаа. Ингэснээр Монголын аялал жуулчлалыг салбарыг гадныханд контент хэлбэрээр сурталчилж байгаа цоо шинэ ажил юм.

Сонирхуулахад, "Welcome to Mongolia" дууны клипийг тэрээр "Cross animation" студийн уран бүтээлчидтэй хамтран бүтэн нэг жилийн турш дөрвөн улирал дамнасан зураг авалтаар хийсэн юм. Уг дууны аяыг Ж.Түвшинжаргал зохион үгийг "Цолмон трэйвел" компанийн захирал М.Навчаа бичин англи хэл дээрх үгийг "Mаgnоliаn" хамтлагийн дуучин Б.Дөлгөөн бичжээ.

Дуучин М.Мягмар "Монголын аялал жуулчлалын салбар эх орноо сурталчлах шинэ контенттой болон тэрхүү уран бүтээл нь маш дурсамжтай үйл явдлаар гараагаа эхэлж байгаад баяртай байна" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Bayr hurgii

    0 0 Хариу бичих
  2. Mundag baina amjilt Miigaa duucnindaa

    0 0 Хариу бичих
  3. Goe uran bvteel bolson bna bayr hvrgie

    0 0 Хариу бичих
  4. Duudee amjilt, mundag bnaa zaluusaa!

    0 0 Хариу бичих
  5. Дүүдээ уран бүтээлийн өндөр амжилт хүсьё. Урлагийн Янжинлхам бурхан үргэлж ивээх болтугай.

    0 0 Хариу бичих
  6. Мундаг байнаа баяр хүргэе! залуусаа

    0 0 Хариу бичих