Шилдэг уран барилгачид олгодог Притцкерын шагналыг япон архитектoр хүртэнэ

Притцкерын энэ жилийн шагналыг Японы уран барилгач Арата Ишозакид  олгохоор болжээ.

“Барууны иргэншил дорнын хөгжлийн замыг тогтоож байсан үеэр Ишозаки гадаадад ажиллаж эхэлсэн анхны уран барилгач нарын нэг. Түүний бүтээл жинхэнээсээ олон улсынх” гэж шагналыг санхүүжүүлэгч Hyatt сангийн дарга Том Притцкер хэлжээ.

1931 онд Кюсю аралд төрсөн Арата Ишозаки нь 1954 онд Токиогийн их сургуулийг дүүргэжээ.Арваад жилийн дараа Ишозаки өөрийн уран барилгын товчоог нээж спортын байгууламжууд, музей, их сургуулийн хотхон зэрэг бүтээлүүдээ туурвижээ.

Арата Ишозаки шагналаа ирэх тавдугаар сард Парис хотноо гардан авна. Жей Притцкерийн 1979 онд бий болгосон уг шагналыг 100 мянган ам.доллар дагалдаг бөгөөд сүлжээ зочид буудлыг эзэмшигч Притцкерийн гэр бүлийн Hyatt сан ивээн тэтгэдэг юм.

Өнгөрсөн онд шагналыг энэтхэг уран барилгач Балкришна Дошид олгожээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)