Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан автомашины улсын дугаарыг шинэчлэх асуудлыг цуцалсныг мэдэгдэв. Тэрээр хэлэхдээ, “Жилээс жилд импортоор орж ирэх автомашины тоо нэмэгдэж байгаа тул тээврийн хэрэгслийн дугаар олгож, бүртгэлжүүлэхэд заавал улсын дугаарын шинэ стандартыг хэрэгжүүлж, солих шаардлагагүй. Энэ ажлыг шинэ сери гаргах байдлаар зохицуулах боломжтой” гэжээ.