Холливууд "Hello Kitty"-ийн сэдэвтэй кино бүтээнэ

Warner Bros кино компани багачуудын дунд алдартай Hello Kitty муурын түүхээр бүрэн хэмжээний кино хийх эрх авчээ.1974 онд Японд үүсгэн байгуулагдсан “Sanrio” компани хулсны цагаан муур Hello Kitty-ийн барааны тэмдэгтийг эзэмшдэг юм.

“Sanrio” компанийн үүсгэн байгуулагч, захирал Синтаро Цузи “Hello Kitty маань Холливуудын дэлгэцнээ гарах болсонд баяртай байна.Бидний муур олон жилийн турш үнэнч нөхөрлөлийн бэлгэ тэмдэг байсаар ирсэн.Шинэ киноны тусламжтайгаар нөхөрлөлийн гайхамшгийг бид дэлхий нийтэд түгээж чадна гэж найдаж байна” гэжээ.

Variety сэтгүүлийн мэдээгээр New Line Cinema компани “Sanrio”-ийн бусад дүр төрхүүд болох  My Melody туулай, Кики, Лалу нарыг ч бүтээлдээ ашиглах эрхийг авчээ. Бо Флин продюсерээр нь ажиллах уг бүтээл хүүхэлдэй кино байх уу эсвэл жүжигчид тоглох уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна.

Үүний өмнө Warner Bros компани Барби хүүхэлдэйн түүхээр кино бүтээхээ зарласан.Төгс бүсгүйн дүрд жүжигчин Марго Робби тоглох юм.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)