Монголын хинди рок хамтлагууд АНУ-ын хөгжмийн наадамд оролцоно

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Майкл Клечески АНУ-д зохион байгуулагдаж буй "South by Southwest" хөгжмийн наадамд оролцохоор явж буй Монголын инди рок хамтлагуудын төлөөллийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. "South by Southwest" нь дэлхийд тэргүүлэх хөгжмийн наадмын нэг бөгөөд ️"Монгол, Америкийн залуучуудын жил-2019"-ийн үеэр Америкийн үзэгчид Монголын чадварлаг залуу уран бүтээлчдийн тоглолтыг үзэж сонирхох түүхэн завшаан тохиож байгааг Элчин сайд онцлов. Тэрээр Монголын "The Lemons", "The Colors", "Magnolian" хамтлагийнханд амжилт хүсч, аян замдаа сайн явахыг хүсэн ерөөлөө. ️


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. indie? or hindi?

    0 0 Хариу бичих