БНСУ ерөнхийлөгч асан Ли Мен Бакийг өнөөдөр суллана

Авлигын хэргээр шүүхээс 15 жилийн ялаар шийтгүүлэн шоронд хоригдож буй БНСУ-ын ерөнхийлөгч Ли Мен Бакийг барьцаагаар суллахаар болжээ. Тэрээр өнөөдөр шоронгоос гарах юм байна. БНСУ-ын Дээд шүүхээс энэ талаар мэдээлснийг “Ёнхап” агентлаг уламжиллаа. Ли Мен Бак шоронд жил орчим сууж, сүүлийн үед эрүүл мэндийн байдал муудсан нь барьцаагаар суллах үндэслэлүүдийн нэг болсон гэж Дээд шүүхийн мэдэгдалд дурдсан байсан аж.   

Ли Мен Бак нь 2008-2013 онд БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сарын 22-нд авлигын хэргээр шалгагдаж эхлэн улмаар 2018 оны аравдугаар сарын 5-ны өдөр шүүхээс 15 жил хоригдох ял сонссон юм. Түүнийг нэр нь тодорхойгүй сангаас их хэмжээний /10.3 сая ам.доллар/ мөнгө авсныг тус улсын Тагнуулын төв газар нууц ажиллагааны явцад илрүүлсэн байдаг. Харин Ли Мен Бак өөрийгөө ямар ч буруугүй, авлигатай тэмцэх уриатайгаар гарч ирсэн улстөрчид консерватив үзэлтнүүдийн эсрэг явуулж буй ажиллагааны золиос болсон гэж мэдүүлж байв. Тэрээр БНСУ-ын Ерөнхийлөгчөөр ажиллаж байгаад хожим гэмт хэрэгтэн болсон тав дахь улстөрч болсон юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (3)

  1. Манай эхний 4 ерөнхийлөгчийг шоронд морилуулбал их юм ундрана даа

    0 0 Хариу бичих
  2. Солонгосын бүх Ерөнхийлөгч нар нь эсвэл алуулдаг, төрийн эргэлтээр зайлуулагддаг,амиа хорлож үхдэг, эсвэл авилгал болон ямар нэг хэргээр шоронд ордог. Сонин шүү.

    0 0 Хариу бичих
    • МАНАЙХ Ч ГЭСЭН АВРАГА ХУЛГАЙ ХИЙНЭ ЗҮГЭЭР ӨНГӨРНӨ

      0 0