Кайли Женнер “өөрийн хүчээр” тэрбумтан болсон хамгийн залуу эмэгтэйгээр тодорлоо

Форбес сэтгүүл 2018 оны шилдэг бизнес эмэгтэйчүүдийг нэрлэлээ. “Self-made” буюу өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу эмэгтэйгээр Кайли Женнер тодорлоо. Инстаграмт гэхэд 128 сая дагагчтай Кайлигийн хувьд гэр бүлийн реалити шоугаараа танигдсан нэгэн билээ. Анхны бизнесээ өөрийн нэрийн гоо сайхны брэндээр эхлүүлсэн Кайлигийн нийт хөрөнгийн хэмжээ 1 тэрбумд хүрчээ.

Сошиал ертөнцийг өөрийн төдийгүй бизнесийнхээ гол сурталчлагч болгож чадсан Кайли Kylie Cosmetics брэндээ Инстаграмаар дамжуулан хүргэж эхэлсэн нь амжилтанд хүрсэн юм.

Дөнгөж 21 насандаа өөрийн хүчээр тэрбумтан болсон Кайли Женнерийг эмэгтэйчүүдийн эриний шинэ бэлгэдэл болгож байна гэж үзэх хүмүүс ч байгаа юм. Түүнээс өмнө Фэйсбүүк сүлжээг үүсгэн байгуулагч Марк Зукерберг өөрийн хүчээр тэрбумтан болсон хамгийн залуу бизнесмэнээр тодорч байлаа.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)