ДОХ өвчнийг эдгээсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ

Дархлалын олдмол хомсдол буюу Хүний дархлал хомсдолын вирусээр халдварлагдсан өвчтөнийг эдгээсэн хоёр дахь тохиолдол бүртгэгдлээ. Их Британийн эмч нар “Лондоны өвчтөн” гэж нэршсэн өвчтөнд донорын үүдэл эс шилжүүлэн суулгаснаар өвчнөөс нь бүрэн ангижруулж чаджээ. Өвчтөнд суулгасан CCR5 үүдэл эс нь Дархлал хомсдолын вирустэй холбогдож, үйл ажиллагааг нь зогсоох үйлчилгээ үзүүлдэг байна. Түүнд чөмөг шилжүүлэн суулгасан бөгөөд дархлаа дарангуйлах эм ууж байсан ч даваад гарсан байна.

Өнгөрсөн 18 сарын хугацаанд түүнээс ДОХ-ын вирус илрээгүй бөгөөд бүрэн баталгаажсаны үнгдсэн дээр ийнхүү олон нийтэд сонордлуулж байгаа ажээ. “Лондоны өвчтөн” ДОХ-оос ангижирсан нь эмчилгээгүй, “XX зууны тахал” гэгдэж байсан уг өвчнийг эдгээх найдлагыг төрүүлсэн онцгой үйл явдал болж байна.   

Тимоти Рей Браун /Берлиний өвчтөн/.

Хэрвээ түүнээс дахиад ДОХ-ын вирус илрэхгүй бол энэ өвчнөөс ангижирсан хоёр дахь хүн болно. Өмнө нь Тимоти Рей Браун буюу “Берлиний өвчтөн” гэж нэрлэгдсэн эр ДОХ-ын халдвараасаа ангижирч байжээ. Тэрээр өдгөө ДОХ өвчтэй хүмүүст туслах сан байгуулан ажиллуулдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. hvn bvhend ter esiig n tarij boldgumu

    2 0 Хариу бичих
  2. boloodo

    1 0 Хариу бичих