“Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг хувийн хэвшилд авахдаа төрийн мөнгөөр авсан байж болзошгүй, санхүүгийн эх үүсвэрийг босгосон схем нь үүнийг гэрчилж байгаа гэж Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.Тэгвэл Эрүүгийн цагдаагийнхан гүйцэтгэх ажиллагаа явуулж, Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэгийг Хан-Уул дүүрэг дэх гэрээс нь баривчлаад байна. Мөн Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхон, “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийг эзэмшигч “Монголиан коппер корпорейшн” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг ч саатуулаад байгаа юм.
Үүнтэй холбогуудлан ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Ц.Баатархүү сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Тэрээр “Эрдэнэ”-ийн 49 хувьтай холбоотой хэргийг АТГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа. Үүнтэй холбогдуулан Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга Д.Эрдэнэбилэг, гүйцэтгэх захирал О.Орхон, “Монгол зэс корпорайшн" компанийн гүйцэтгэх захирал Ц.Пүрэвтүвшин нарыг саатуулан шалгаж байна. Мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байгаа учраас үүнээс өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй” гэлээ.