Алт 1309 ам.долларын ханштай байна

Дэлхийн хамгийн үнэ цэнээ алдаггүй, үнэт металлыг ханш энэ оны төгсгөлд “жолоогүй” өсөж, 1500 ам.долларт хүрнэ гэдгийг шинжээчид онцлоод буй. Тэгвэл тус металлын ханш өнөөдрийн байдлаар дэлхийн зах зээл дээр 1309 ам.доллар байгааг BBC мэдээлж байна. Алтны ханш өнгөрсөн оны төгсгөлд 1248 ам.доллар байсан бол энэ оны эхэнд 1291 ам.доллараар эхэлж байсан юм. Сонирхуулахад, өнгөрсөн онд БНХАУ хамгийн их алт хэрэглэсэн буюу 984.5 тонныг хэрэглэсэн байна. Харин АНУ 192, Энэтхэг 848 тонн алт хэрэглэжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)