Б.Оюунболор Виржиниагийн тэмцээнээс 4 алт хүртжээ

АНУ-ын Виржиниа хотноо болсон "Excalibir cup" олон улсын тэмцээнээс Монголын бяцхан тамирчин Б.Оюунболор 4 алт, 1 хүрэл медаль хүртэн эх ороныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаад иржээ. Б.Оюунболор спортын гимнастикийн дамжуурга, савлуур, чөлөөт хөдөлгөөн, харайлт гэсэн 4 төрлөөр хичээллэдэг юм бөгөөд хоёр жилийн өмнөөс уг спортод хөл тавьжээ. "Excalibir cup" олон улсын тэмцээнд АНУ-ын мужууд болон дэлхийн 10 улсаас нийт 3500 тамирчин оролцжээ. Б.Оюунболор тамирчдын чансаагаар 115-д эрэмбэлэгдэж өндөр чансаатай тамирчнаар үнэлэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. мундаг алдартай тамирчин болоорой

    0 0 Хариу бичих
  2. Ёстой мундаг байнааа.

    0 0 Хариу бичих
  3. Спортын өндөр их амжилт хүсье, Дэлхийн шилдэг тамирчин- үргэлж түүчээ болж байгаарай,

    1 0 Хариу бичих
    • баярлалаа охин минь одооч цаашдаа ч хичээсээр байх болноо

      0 0