АНУ-ын Виржиниа хотноо болсон "Excalibir cup" олон улсын тэмцээнээс Монголын бяцхан тамирчин Б.Оюунболор 4 алт, 1 хүрэл медаль хүртэн эх ороныхоо нэрийг тив дэлхийд дуурсгаад иржээ. Б.Оюунболор спортын гимнастикийн дамжуурга, савлуур, чөлөөт хөдөлгөөн, харайлт гэсэн 4 төрлөөр хичээллэдэг юм бөгөөд хоёр жилийн өмнөөс уг спортод хөл тавьжээ. "Excalibir cup" олон улсын тэмцээнд АНУ-ын мужууд болон дэлхийн 10 улсаас нийт 3500 тамирчин оролцжээ. Б.Оюунболор тамирчдын чансаагаар 115-д эрэмбэлэгдэж өндөр чансаатай тамирчнаар үнэлэгдсэн байна.


