Р.Дагва: Цаашдаа НИТХ-ын үйл ажиллагаа сайжирна гэдэгт итгэлтэй байна

НИТХ өчигдөр орой 22.00 цагийн үед шинэ даргаа сонгосон. МАН-ын Удирдах зөвлөлөөс нэр дэвшүүлсний дагуу НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг НИТХ-ын даргаар сонголоо. НИТХ-ын төлөөлөгч Ц.Байгалмаа түүнтэй өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн ч удахгүй нэрээ татаж байгаагаа мэдэгдсэн юм.

Тэрээр албан тушаалаа хүлээж авсныхаа дараа “НИТХ-ын хуралдаан бол чухал. Сөрөг хүчин болон зарим төлөөлөгч маань НИТХ-ын хуралдааны үйл ажиллагаанд шүүмжлэлтэй ханддаг. Цаашдаа бид энэ байдлаас засаж, нутгийн өөрөө удирдах байгууллага нь хуралдсан шиг хуралдаж төлөөлөгчид нь эрхээ эдлэхийн зэрэгцээ үүргээ биелүүлж хурлынхаа үйл ажиллагаанд тогтмол, жигд оролцож, хариуцлагатай хандана гэдэгт итгэж байна. Ялангуяа НИТХ доторх намын бүлгүүд хурлын үйл ажиллагааг жигд, тогтмол явуулахад хариуцлагатай хандах байх гэдэгт итгэлтэй байна. НИТХ-ын төлөөлөгч өөрийгөө болон бусад төлөөлөгчөөс хэнийг ч албан тушаалд нэр дэвшүүлэх эрхтэй. Ц.Байгалмаа төлөөлөгч маань НИТХ-ын даргад нэрээ дэвшүүлсэн. Гэхдээ өөрийнхөө хүсэлтээр саналын хуудаснаас нэрээ татаж, үзэл бодлоо илэрхийлсэн. Би танд талархаж байна. Таны ажил, амьдрал, гэр бүл, үр хүүхэд, тантай холбоотой бүх зүйлд хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе” гэв.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. найдахаар сайжирдаг юм байжээ хөөрхий

    0 0 Хариу бичих
  2. Ээлжит сонгуул бүрээр сонгогдсон эрхэмүүд ямар өөрчлөлт гаргаж үр дүнд хүрэв. Эргээд гишгэсэн мөрөө хардаа. Бүх зүйл бахь байдгаараа. Харин ч бүр дордсон байгааг бүгд харж мэдэж байгаа. Тэгээд хоосон толгойноосоо гаргаж хэлдэг хэдэн үгтэй. Хийсэн байгуулсан ажил өөрчлөлт гавьяа гэж ганц ч байхгүй. Тэдэн онд тийм байсан, түүнээс болоод тийм байгаа. Судалж байна, зорьж ажиллана, нөгөө л ярьдаг сэдэв. Дараагийн сонгуулиар дахиад л ярина. Төрийн ямар ч бодлого гээч юм байхгүй. Дарга болгон өөртөө наах нэг сэдэвтэй. Маргааш нийслэл ганц нэг гүүр зарлахаас өөр юу хийвээ. Ингэж төрд буг болж тоглохоо болих хэрэгтэй.

    0 0 Хариу бичих