Онгоц барьцаалах гэж оролдсон этгээдийг устгажээ

Бангладешт онгоц барьцаалах гэж оролдсон зэвсэгт этгээдийг тусгай албаныхан устгажээ. Франс Пресс агентлаг өчигдөр энэ талаар мэдээлжээ.

Мэдэлэлд өгүүлснээр, зэвсэгт этгээдэд бууж өгөх санал тавьсан боловч зөвшөөрөлгүй, онгоцыг бүсэлсэн байсан хүчний байгууллагын ажилчид руу гал нээсэн аж. Тиймээс хариу гал нээжээ. Гэмт этгээдийг эмнэлэг рүү авч явах замд нас барсан байна.  

Бангладешийн иргэний агаарын тээврийн газрын төлөөлөгч Наим Хассан хэвлэлд өгсөн мэдээлэлдээ гэмт этгээд сэтгэцийн эмгэгтэй нэгэн байсан байж магадгүй гэж таамаглаж байгаагаа илэрхийлсэн байна. Биеэ авч явж байгаа байдал, хэл ярианы чадвар, тавьсан шаардлага зэрэг нь ингэж дүгнэхэд хүргэсэн байна. Гэмт этгээд Ерөнхий сайд Хасин Вазедтай уулзах шаардлага тавьж байсан аж.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)