Долоо хоногийн онцлох агшин

ТОКИОГИЙН ГОЗИЛЛА II.18

1954 оны алдартай киноны Гозиллагийн толгойн хуулбар Токиогийн Toho Cinemas кинотеатрын дээвэр дээр.

ХАВРЫГ СЭРЭЭСЭН ХОРВАТУУД II.18

Хорватын ардын бүжгийн Halubajski Zvoncari Viskovo хамтлагийнхан Швейцарийн  наадам дээр “хаврыг сэрээж” байгаа нь

КАМЧАТСКИЙН “БЕРИНГИЯ-2019”  УРАЛДААН II.21

Петропавловск-Камчатскийн биатлоны цогцолборт уралдаан явагдаж ялагч нь хаскийн гөлөг авчээ.

ЖОНОН ҮДИЙН ХООЛ ТАРААВ II.19

Сурагчдыг амралтаар нь хооллох Fit and Fed арга хэмжээ дээр жонон Гарри хоол тараав. 

БАЛЕТ СОНИРХСОН АЖИЛЧИН II.20

Лондоны балетын  сургуулийн Брендон Бреретон, Эмили Пол хоёрын бүжиглэхийг сонирхож байгаа ажилчин.

НИЙГМИЙН АСУУДЛЫГ ЯРЬСАН ПУТИН II.20

Владимир Путин Холбооны зөвлөлд  тайлан тавив.

БАРСЕЛОНЫ ЭСЭРГҮҮЦЭГЧИД II.21

Барселоны замыг хаасан тусгаар тогтнолын төлөө тэмцэгчид цагдаагийнхантай мөргөлджээ.

ВЬЕТНАМ ЗУРААЧ АЖИЛ ОЛЖЭЭ II.23

АНУ, БНАСАУ-ын дээд хэмжээний уулзалтыг хүлээсэн зураач Трам Лан Бин лидерүүдийг зураад завгүй. Ханой,  © EPA-EFE/LUONG THAI LINH

ГАЛД  78 ХҮН ҮРЭГДЭВ II.20

Бангладешийн Дакка хотноо химийн бодисны агуулахтай орон сууц шатжээ.

БУДДАД ТАЙЧУУД ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙВ II.19

Энэ өдөр Будда 1250 ламд сургаал айлдсан гэх Макха Буча баяр Ват Пхра Дхаммакая сүмд болов.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)