П.Орхоны барилдах эрхийг 2022 он хүртэл хасчээ

Дэлхийн бөхийн холбооноос өчигдөр ийм шийдвэр гаргасан байна. 2018 оны намар Индонез улсад болсон Азийн зуны спортын XVIII наадмын үеэр чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-ын жинд барилдсан П.Орхоноос хориотой бодис илэрсэн хэмээн тэмцээнийг зохион байгуулагчид мэдэгдсэн юм.Дэлхийн бөхийн холбоо өчигдөр албан ёсны шийдвэрээ танилцуулж П.Орхоны барилдах эрхийг дөрвөн жил буюу 2022 оны есдүгээр сар хүртэл хасан, Монголын чөлөөт бөхийн холбоог мөнгөн торгуулиар торгохоор болжээ.

Сэргээшийн асуудал анх сөхөгдсөн даруйд П.Орхон болон түүний дасгалжуулагчид шинжилгээний хариуг үгүйсгэж, хорлогдсон байх магадлалтай гэсэн мэдээлэл тархсан. Харин Монголын чөлөөт бөхийн холбооны зүгээс энэ талаар албан ёсны тайлбар хийгээгүй юм.Ийнхүү Токио 2020 олимпийн наадмаас медаль авчирна гэсэн нэгэн найдвар талаар боллоо.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (14)

  1. хүүхэд ч монголын үнэт эрдэнэ ингэлээ гээд спортоо орхино гэж бүү горьд

    0 0 Хариу бичих
  2. Ээ зайлуул аа, одоо тэгээд яана даа, бех юм чинь толгой тааруухан л байж таарна, баахан хуухэд л цувуулах л ажил олдох байх даа

    0 0 Хариу бичих
  3. ХОРЛОГДСОН НЬ ҮНЭН БАЙХОО. ТИЙМ ЖИЖИГ ТЭМЦЭЭНД ДОПИНГ ХЭРЭГЛЭНЭ ГЭЖ БАЙХГҮЙ ШҮҮ ДЭ. ГЯЛС 2 ХҮҮХЭД ГАРГААД 2024 ОНЫ ОЛИМПОД ҮЗЭЖ ДЭЭ,

    0 0 Хариу бичих
  4. хорлогдсон н үнэн гэтэл зарим хүмүүс сонин юм бичих юм юутай ч монгол улс 2020 оны олимпийн алтан медалиа найдвартай алдсан н үнэн гол хэргийн эзэд одоо буруугаа хүлээгээч хүний сайхан охиноор тоглосон хүмүүс хэзээд шийтгэлээ хүлээнэ дэ чөлөөт бөхийн холбоог сумъяабазар сайд батбаяр нарт бас хариуцлага давхар хүлээлгээч Чөлөөт бөхийн тамирчдаа бусдаасаа өөрийгээ сайн хамгаалаарай Орхон шиг гэнэдэв аймаар мафи байгаа шүү

    1 0 Хариу бичих
  5. Тэр их мөнгийг яаж төлөх вэ төлөхгүй байвал бусад хүмүүсийг нь тэмцээнд оруулахгүй байх байхдаа

    0 0 Хариу бичих
  6. харамсалтай

    0 0 Хариу бичих
  7. За яахав яахав, эмэгтэй хүнд угаасаа бөх мөх дэмий дээ, больчихсон нь ч дээр байж магадгүй

    0 0 Хариу бичих
    • Ямар мал шиг сэтгэдэг юм бэ дээ хахааа

      1 0
  8. Токио 2020 олимпийн наадамд оролцуулахгүй гэсэн хорлолд л өртчихлөө дө. Харамсалтай байна.

    2 0 Хариу бичих
  9. Олимпын медаль найдвартай байлаа гэж хайран тамирчин харамсалтай

    3 0 Хариу бичих
  10. ХАЙРАН ОХИН ЯАГААД ИЙМ БОЛЧВОО ҮНЭХЭЭР АОРЛОГДСОН БАЙХ ХООЛ УНДАНД НЬ ГАДНЫ НӨЛӨӨ ОРЧЛОО ХОЙШИД БУСАД ТАМИРЧИД МАШ ИХ АНХААРАХ ХЭРЭГТЭЙ ЮМ БАЙНАДАА БАГШ ДАСГАЛЖУУЛАГЧИД АНХААРЧ Л БАЙХ ЕСТОЙ ЮМНЫ НЭГ БАЙХ

    6 0 Хариу бичих
  11. Ene gvtgeleg bolson bha

    1 0 Хариу бичих
  12. Archaagui baas we

    0 1 Хариу бичих
    • demiireed bai, amjiltiin tsaana uchnuun zavaan yum bga, tiim zuild orchihloo, hoishid mash seremjtei bgarai

      1 1