-Тулаанд хэн ялахаас нийслэлийг удирдах дараагийн “фракцынхны” зүг чиг зурайна, дурайна-

Улаанбаатар хот Засаг даргагүй хоёр сар гаруй болж байна. Нийслэлийн 32 дахь Засаг даргаар ажиллаж байсан С.Батболд өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 10-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөх өргөдлөө өгсөн. Орных нь хүнийг томилж чадахгүй эрх баригч нам хоёр талцсаар өвлийн сараас хаврын сард шилжиж байх. Ардчиллаас хойших он жилүүдэд нийслэлийн Засаг дарга гурван удаа солигдож байжээ. Үндсэндээ МАН төрийн эрх барьж байх үед хоёр удаа солигдсон гэсэн үг л дээ. Энэ удаа гурав дахь тохиолдол нь юм.

Ардчилсан намаас сонгогдож, НИТХ-аас томилж, Ерөнхий сайд батламжилсан Ж.Наранцацралт 1996-1998 он хүртэл нийслэлийн Засаг даргаар ажиллаж байв. Тэрээр ээлжит дөрвөн жилээ дуусгалгүй Ерөнхий сайд болсон юм. Түүхийг сөхвөл, Ардчилсан нам Засгийн газраа удаа дараа огцруулж байсан 1996-2000 оны үед тэр тушаал дэвшиж, ажлаа М.Энхболдод шилжүүлэн өгч байлаа.

Энэ замналаар М.Энхболд нийслэл хотыг хоёр сонгууль дамнан 6 жил удирдсан. Ингээд 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр ялалт байгуулж, түүний УИХ-ын суудлын орон тоонд нэр дэвшсэн. Ж.Наранцацралт, М.Энхболд хоёр нийслэлийн цагаан байшингаас хууль тогтоох саарал ордон руу шилжсэн нь энэ. Үргэлжлүүлэн М.Энхболдын халааг Ц.Батбаяр авсан ч хоёр жил хүрэхтэй үгүйтэй ажиллаад огцорч байв. Улаанбаатар хотын түүхэнд анх удаа намаас нь сонгогдсон НИТХ-ын  төлөөлөгчид хотын мэрээ огцруулсан явдал байлаа. Тухайн цагт МАН-ын даргаар С.Баяр ажиллаж байсан үе л дээ. Энэ үеэс л МАН-д хотын фракц гэх “угшил” үүсч. Ц.Батбаяр өдгөө ч хотын фракцад харьяалагддаг.

Үргэлжлүүлэн М.Энхболдын халааг Ц.Батбаяр авсан ч хоёр жил хүрэхтэй үгүйтэй ажиллаад огцорч байв. Улаанбаатар хотын түүхэнд анх удаа намаас нь сонгогдсон НИТХ-ын  төлөөлөгчид хотын мэрээ огцруулсан явдал байлаа. Тухайн цагт МАН-ын даргаар С.Баяр ажиллаж байсан үе л дээ. Энэ үеэс л МАН-д хотын фракц гэх “угшил” үүсч. Ц.Батбаяр өдгөө ч хотын фракцад харьяалагддаг.

Нам доторх эрх мэдлийн төлөөх өрсөлдөөн өнөөдөр ч дууссангүй. Ардчиллын 29 жилд Ж.Наранцацралт, Э.Бат-Үүл хоёрын засагласан зургаан жилээс бусад бүх цаг үед МАН нийслэл хотыг удирдаж байжээ. М.Энхболд, Ц.Батбаяр, Т.Билэгт, Г.Мөнхбаяр, С.Батболд бүгд хотын фракц. Энэ удаа хотын даргыг томилж чадахгүй удааширч буй үйл явц нь товчхондоо МАН-д үүссэн хотын фракц гэгчтэй Зүүний хүчний холбоо, НАМЗХ-оос угшилтай хүмүүс “дайтаж” буй хэлбэр. Тулаанд хэн ялахаас нийслэлийг удирдах дараагийн “фракцынхны” зүг чиг зурайна, дурайна. С.Мөнхчулуун, Ц.Сандуй нарыг МАН-ын Хяналтын ерөнхий хороо намаас хассан нь ч учиртай. Өмнө нь намынхаа дүрмийг зөрчиж, заалнаас нэр дэвшиж байсан хүн олон бий. УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан намын даргад, Д.Сумъяабазар нийслэлийн МАН-ын хорооны даргад, С.Амарсайхан НИТХ-ын даргад заалнаас нэр дэвшин өрсөлдөж л байсан. Энэ үед хэн ч намын дүрмийг зөрчсөн гэж хассанд тооцож байсангүй. Үүнийгээ намын дүрэмд тэр үед өөрчлөлт оруулаагүй байсан гэх тайлбарлаж байгаа юм. Уг нь МАН хариуцлагыг дор бүр нь тооцоод явдаг, ийм жишгээр ч ажиллаж ирсэн. МАН-ыг удирдаж байсан хүмүүс энэ л зарчмаар явж ирснийг тухайн цаг үеүд гэрчилдэг гэдгийг сануулъя.

29 жилийн замналыг зад татах, баллуурдаж арилгахын тулд МАН-ын дарга У.Хүрэлсүх оройлон оролцож байна. Тэрээр С.Мөнхчулууныг батламжлахаас татгалзсан ч НИТХ доторх 34 төлөөлөгчөө хайрцаглах гэж хэрэндээ л "ажиллаж"  байгаа болов уу. Хайрцаглаж чадваас энэ долоо хоногтоо багтаан НИТХ-ын хуралдааныг хуралдуулах чиг бий.

Үе үеийн хотын дарга нар

1. Моононгийн Баяр 1924-1926 он

2. Б.Батсүх 1926-1927 он

3. Дуламжавын Гомбожав 1927-1929, 1930-1931, 1936-1939 он

4. Лхамжавын Мижиддорж 1929-1930 он

5. Бадамын Цэдэндамба 1931-1932 он

6. Өлзийн Равдан 1932.07.04-08.27

7. Дансранбилэгийн Догсом 1932-1933 он

8. Дамдингийн Чимэддаваа 1933-1936

9. Лодойн Тавхай 1939.05-11 сар

10. Өлзийцогтын Мажиг 1940-1941 он

11. Ломбодонойн Дамдин 1941.07-08 сар

12. Эрэндоогийн Лувсаннаваан 1941.09-11 сар

13. Содномын Шагдар 1942-1944 он

14. Гүндийн Багаа 1944-1956 он

15. Бадрахын Ламзав 1956 он

16. Будын Батжаргал 1956-1959 он

17. Санжийн Батаа 1959-1962 он

18. Мангалжавын Лувсанчоймбол 1962-1965 он

19. Догсомын Цэдэв 1965-1971 он

20. Сономын Лувсангомбо 1971-1972 он

21. Сүрэнжавын Балбар 1972-1976 он

22. Очирын Цэнд 1976-1978 он

23. Самбуугийн Мөнхжаргал 1978-1990 он

24. Лхамсүрэнгийн Энэбиш 1990-1992 он

25. Цэрэндэмбэрэлийн Баасанжав 1992-1996 он

26. Жанлавын Наранцацралт 1996-1998 он

27. Миеэгомбын Энхболд 1999-2005 он

28. Цогтын Батбаяр 2005-2007 он

29. Түдэвийн Билэгт 2007-2008 он

30. Гомбосүрэнгийн Мөнхбаяр 2008-2012 он

31. Эрдэнийн Бат-Үүл 2012-2016 он

32. Сундуйн Батболд 2016-2018