Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд өнөөдөр 20 хүүхэд хорт хавдрын протокол эмчилгээгээ дуусгаж, бүрэн эдгэрснээ зарлан "Хонх"-оо цохиж, "Эрэлхэг баатар" медалиа гардан авлаа.
Олон улсын "Хүүхдийн хорт хавдартай тэмцэх өдөр"-г тус төвийнхөн 2 дахь жилдээ хүүхэд багачууд, эцэг эхчүүдтэй хамтран тэмдэглэлээ.



