Болздоггүй хүндээ Валентины баяраар ил захидал зэргийг илгээх нь хүчирхийллийн нэг хэлбэр

Их Британид Валентины баяраар 25 сая ил захидал зарагддаг гэсэн албан ёсны тоо бий гэнэ. Гэгээн хайрын хэмээн нэрлэгддэг уг баяраар тохиодог нэг хачирхалтай зүйл нь харж явдаг буюу болздоггүй бүсгүй, залуудаа хайраа илчлэх явдал байдаг. Ингэхдээ гэнэтийн бэлэг хэлбэрээр баглаа цэцэг болон шоколадыг хайраа илчилсэн зурвас, ил захидалтай хамт илгээдэг. Сэтгэлзүйчид болздоггүй хүндээ хайраа илчилсэн зурвас, ил захидал илгээх нь тухайн хүндээ хүндээр тусдаг бөгөөд хүчирхийллийн хэлбэр гэдгийг сануулж байна.

Бэлгийн харилцаа, болзооны мэргэжилтэн Анабелл Найт “Валентины баяраар зөвхөн дотно харилцаатай буюу болздог дурлалт хүндээ хайрын захидал илгээх ёстой” гэдгийг онцолжээ. Анабел Найт Өглөөний мэнд Их Британичуудаа радио нэвтрүүлэгт орох үеэрээ "Гэгээн Валентины өдөр урть богино хугацаатай, эсвэл шинэхэн хосууд, романтик харьцаатай хосуудын  тэмдэглэх баяр. Харин өөрийнхөө хайрыг гэнэт илчлэхэд зохимжтой өдөр биш. Гэнэтийн байдлаар хайраа илчлэх нь үнэндээ нөгөө хүнээ эвгүй байдалд оруулж, бэлгийн хүчирхийлэлд өртөж буйгаас ялгаагүй мэдрэмж төрүүлдэг гэдгийг санахад илүүдэхгүй” гэж хэлжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Феминистуудын солиорол дэлхийг сөнөөх байхдаа..

    0 0 Хариу бичих
  2. Ямар шаадгийн бэ?

    0 0 Хариу бичих
  3. Vnen shd, Sonin medremjgvi ymnuud

    2 0 Хариу бичих
  4. ewguishd tsaad hundee ortei bolchihson ch ym shg ydargaatai

    2 0 Хариу бичих