“Исламын улс” террорист байгууллагад санхүүгийн нөөц нь 50-300 сая доллар, Сири, Иракт 14-18 мянган дайчид үлдсэн гэнэ. Энэ тухай НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Владимир Воронков НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд сонсгол хийхдээ мэдэгдсэнийг Оросын РИА Новости агентлаг дамжуулав.
Воронков мэдээлэлдээ, одоо “Исламын улс” бүлэглэлийн талд тэмцэгчдийн дунд 3000 орчим гадаадын иргэн байгаа хэмээн онцолжээ.
“Исламын улсын одоогийн байдал тайвшрах шалтгаан биш, тус байгууллага нууц сүлжээнд шилжиж байгаа бөгөөд Ойрхи Дорнодоос Африкийн хойд, баруун хэсэг, Зүүн Африкаас Европ, Төв ба Өмнөд Азиас зүүн ба зүүн өмнөд Ази хүртэлх бүсэд тэдний аюул занал оршсоор байна” хэмээн илтгэгч онцолсон байна.
Хоёрдугаар сарын 7-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп ойрын хугацаанд Исламын улсын эзэлсэн бүх нутгийг чөлөөлнө гэж мэдэгдсэн юм.