Ё.Баатарбилэг: Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулж сурагчдын ачааллыг багасгана

Засгийн газрын хуралдаанаар Соёлын биет бус өвийн тухай, Чулуун соёлын тухай үндэсний хөтөлбөрийг хэлэлцэн баталжээ. Үүнтэй холбогдуулан БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл хийлээ. Тэрээр “Соёлын биет бус өвийн тухай асуудал олон жил яригдаж байгаа. ЮНЕСКО-гийн соёлын өвийн бүртгэлд Монгол Улсаас хэд хэдэн өв бүртгэгдсэн байдаг. Биет болон биет бус өвүүдийг хамгаалах хууль хэрэгжиж байгаа. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд 80 орчим зүйл соёлын биет бус  өвд хамаарагдаж байгаа. Эдгээрийг хамгаалах, цаашид түгээн сурталчлах, аялал жуулчлалд ашиглах зорилгоор 2023 он хүртэл хэрэгжих Соёлын биет бус өвийн тухай үндэсний хөтөлбөрийг баталж байгаа юм.

Чулуун соёлын өв хөтөлбөр бол Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа чулуун хөшөө дурсгалууд, хадны сүг зургууд хамгаалах зорилготой. Эдгээр соёлын дурсгалууд нь байгалийнхаа жамаар болон хүний буруутай үйл ажиллагаанаас болж устаж, гэмтэх, хулгайд алдагдах байдал сүүлийн жилүүдэд гарч байгаа. Энэ хоёр хөтөлбөрийг улсын болон орон нутгийн төсөв, гадаадын зээл тусламжаар санхүүжүүлнэ. Тухайлбал, Чулуун соёлын өвийн тухай үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд Туркийн Засгийн газрын дэргэдэх ТИКА байгууллагатай хамтарна” гэлээ.

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг дээрх мэдээллийг хийснийхээ дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Энэ хоёр хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд хэчнээн төгрөгийн санхүүжилт шаардлагатай юм бэ?

-Хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд 24.2 тэрбум төгрөг шаардлагатай. Улсын төсвөөс 2.3, тэрбум, орон нутгийн төсвөөс 275 сая, гадаадын буцалтгүй тусламжаас 20.4 сая, зээл тусламжаас нэг тэрбус, бусад эх үүсвэрээс 200 гаруй сая төгрөг гаргахаар төлөвлөсөн. Хөтөлбөр батлагдсантай холбоотойгоор манай яам хэрэгжүүлэх төлөвлөгөөгөө батална. Төлөвлөгөөг хийх ажил нь цаг хугацаа, хүрэх үр дүнтэйгээ батлагдана.

-Таны өмнө БСШУС-ын сайдаар ажиллаж байсан хүн төрийн нарийн бичгийн даргатайгаа хамтарч ажиллахад хэцүү байснаа хэлж, түүнийг ажлаас нь чөлөөлөхийг захисан. Та энэ талаар юу хэлэх вэ?

-Би БСШУС-ын сайдаар томилогдоод удаагүй байна. Ажилтайгаа танилцах уулзалтуудаа хийж байна. Нэр бүхий хүмүүст хариуцлага тооцох тухай асуудал одоогоор миний нэр дээр орж ирээгүй байна. Өнөөдрийн байдлаар хуулийн дагуу томилогдсон албан тушаалтнууд ажлаа хийж байгаа.

-БСШУС-ын сайдаар томилогдсон хүн бүр ЕБС-ийн сургалтын хөтөлбөрт өөрчлөлт оруулдаг. Танд ямар нэгэн төлөвлөсөн зүйл бий юү?

-ЕБС-ийн сургалтын хөтөлбөрийн сүүлийн жилүүдэд хурдацтайгаар нэмэгдэж ирсэн байна. Маш олон хичээлийг заавал үзэх шаардлагатай гэж оруулснаас сурагчдын ачаалал их нэмэгдсэн. Сурагчид өдөр бүр долоон цагаар хичээллээж байна. Хэддүгээр ангийн сурагч өдөрт хэдэн цагаар хичээллэж хэдэн хичээл үзэх ёстой тухай стандарт, олон улсын чиг хандлагыг судалж, ойрын үед танилцуулах үүрэг өгсөн. Цөм хөтөлбөрт өөрчлөлт оруулж сурагчдын ачааллын багасгахгүй бол хүндрэлтэй байна. “Бага ангийн сурагч өглөө 08.00 цагт гэрээсээ гараад 16.00 цагт ирж байна” гэсэн шүүмжлэл эцэг эхчүүдээс ирж байгаа.  2020 он хүртэл бага хугацаа үлдсэн учраас миний хувьд одоогийн явж байгаа Цөм хөтөлбөрийг сайжруулахын төлөө ажиллана. Харин янз бүрийн шинэ санаачилга гаргаж туршилт явуулахгүй.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (61)

  1. Сурагчдын ачаалал болон хичээллэх цагийг басагах саналыг дэмжиж байна. Дунд ангийн сурагчид нийтдээ 20 хичээл үздэг Өглөө гэрээсээ 7 цагт гарна өдөр хичээл нь 2,3 гэж тардаг Багш нарын өгсөн бие даалт гэрийн даалгавраа хийх гэж шөнө хүртэл сууж хийж байна , өдөр шөнөгүй даалгавар хийгээд чөлөөт цаг гэдэг юмгүй , дугуйлан секцэнд ч хамрагдаж чадахгүй байгаа Хүүхдүүд энэ насан дээрээ л авьяас чадвараа хөгжүүлнэ шүү дээ Их даалгавар өгснөөс болж , ачаалал ихэссэнээс Зарим хүүхдүүд нь хэт их даалгавараас болоод хичэээлээ хийхгүй багшдаа загнуулж байна Сурагчдын гэрийн даалгаварыг багасгачихвал хүүхдүүд гэрийн даалгавараа тогтмол хийж мөн хичээлдээ ч гэсэн сайжирна гэдэг итгэлтэй байна Бас авьяас чадвараа ч хөгжүүлж , хичээлдээ дуртай болно Сурагчдын ачаалал болон хичээллэх цагийг хурдан багасгахыг хүсэж байна

    0 0 Хариу бичих
  2. 1 дүгээр ангийн хүүхдүүд үнэндээ маш их ядарч байна. ялангуяа эмээ нар хажуунаас хараад өмнөөс нь ач зээгээ өрөвдөж,хайрлахдаа уйлах багадах юм. Сайд та ялангуяа хувийн сургуулийн 1 дүгээр ангийн хүүхдүүдийг адилхан хамруулаарай.миний ач хүү хувийн сургуульд сурдаг ба 35 үсэгээ үзээд баяраа хийсэн. Үүнийг би ойлгохгүйй байгаа.

    0 0 Хариу бичих
  3. 1r angia 8nasns orulmr yum 6nastanguud arail jaahn sanagdh yuma 12jile ch bs bolimoor yum

    0 0 Хариу бичих
  4. 8 р ангийн хүүхэд 17 хичээл үзэж байна

    0 0 Хариу бичих
    • 19шүү дээ

      0 0
  5. Үндсэн 5-7 төрлийн хичээлийг заавал судлах шаардлагатай гэж оруулаад туслах хичээлүүдээс хүүхэд өөрийн сонирхсон хичээлийг сонгон суралцаж болдог бол их зүгээр байх юм аа. Хүүхэд бүр хөгжимчин эсвэл газарзүйн мэргэжилтэн болохгүй ш дээ. Тиймээс тухайн хүүхдийг сонирхолгүй зүлээр нь шахах бус сонирхолтой зүйлрүү нь илүү хөгжүүлэх нь хүүхдийг ирээдүйн ажил мэргэжлээ зөв сонгох, чадварлаг мэргэжилтэн болох гарааг тавьж өгөх байх. Энэ асуудал дээр тодорхой ажил хийж өгөөсэй гэж хүсч байна. АМЖИЛТ ХҮСЬЕ

    2 0 Хариу бичих
  6. Санал нэгдэж байна. Заавал үзэх шаардлагатай хичээлийн тоог цөөлмөөр байна. 7р ангийн хүүхдэд 13 төрлийн хичээл орно гэдэг арай л их санагдаж байна. 12.30- 19 цаг хүртэл хичээл орж байна. Дээр нь хичээлээс гадуур ажил гэж 1 цаг нэмэгдээд хүүхэд 19.30 хүртэл сургууль дээрээ хичээллэж байна. Үүнтэй холбоотой хүүхдийн аюулгүй байдал хүртэл хөндөгдөж байгааг анхааралдаа аваарай.

    0 0 Хариу бичих
  7. Ахлах ангийн Биологийн хичээл нь хэт их агуулгатай их дээд сургуулийн гуравдугаар курсын хичээл ороод байх шиг.Учир нь их дээд сургуулийн 1,2-р курсэд ерөнхий эрдмийн хичээл л үздэг. гуравдугаар курсээс мэргэшдэг. Энэ чиглэлийн агуулга их байнаа. үнэндээ хүүхэд насыг маш хичээлээр дарж байгааг болиулмаар байна. Агуулга нь цагтаа багтахгүй.Дунд сургуулийн биологийн багш Их сургуулийн багш ч юм шиг.Хөдөө ирээд багшлаад үзээсэй. Энд амьдрал ямар байна вэ?

    0 0 Хариу бичих
  8. 12 р ангийн математикийн хөтөлбөр хэт их агуулга багтаасан сурах бичиг байхгүй. Комплекс тоо дифференциал тэгшитгэл гэх мэт дээд сургуульд үздэг байсан сэдвүүдийг чихэж оруулсан.энэ арай дэндэж байна

    1 0 Хариу бичих
  9. бага ангийн багш ачаалал ихтэй гэхдээ ангийн сурлагын чанар гээд хэдхэн хүүхэд дээр анхааралаа тавьдаг мөнмаш их даалгавар өгдөг яах гэж багшилдаг мэддэггүй юм болов уу багш өөрөө хичээл зааж цалин авдаг биздэээцэг эх багшийн цалингаас хувааж авдаггүй хийх ёстой ажилаа хийж баймаар байна

    2 0 Хариу бичих
  10. САЙД НЬ ӨӨРӨӨ БАГШИЛЖ ҮЗЭЭГҮЙ ХҮН Ш ДЭЭ.

    0 0 Хариу бичих
    • Darga hiihed bagsh bh albagvi torin bodlogig l sain menejmenteer ybuulah ni chuhal

      0 0
  11. Цэцэрлэгийн багш, ажилтан ажлын ачаалал их байна.

    0 0 Хариу бичих
  12. 6 настны 1-р ангийг зөвхөн хүн болох хүнжүүлэх сургалт л ордог болмоор байна. Японы сурган хүмүүжүүлэх аргаас жоохон болтугай оруулмаар байна. Хэрхэн зөв сайн хүн болох, нийгэмших, биеэ зөв авч явах, ахмадаа хүндлэх, аав ээж гэр бүл эрхэм нандин гэх зэргийн наад захын хувь хүний боловсрол илүү чухал бна. Тоо үсэг хэзээд сурахад оройтохгүй тул 2-р ангиас нь зааж болно шүү дээ.

    0 0 Хариу бичих
  13. Сайдаа таны дор ажиллаж байгаа зарим НОХОД бол Ардын намаас ерөнхийлөгчид нэр дэвшиж байсан хүний өмнөөс их дээд сургуулийн оюутнуудад мөнгө тараагаад, дарга нарын цүнх барьж далдагнасан нөхөр л гэхэд танай яаманд ерөнхий боловсролын хэлтсийн дарга хийгээд явж байна. Тэр нөхөр нэг ч удаа 10 жилийн сургуульд битгий хэл, их дээд, сургууль коллежид ч багшилж үзээгүй хүн ш дээ хөөрхий. Сайд та ийм хүмүүст ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын ачааллын судалгааг хийж ир гэж даалгавар өгсөн бол тэднээс юу ч гарахгүй тэгснээс ХАЛУУН тогоонд нь буцалж ажиллаж байгаа багш нарын төлөөлөлтэй шулуухан уулзаад саналыг нь сонсоод явах нь илүү амьдралд ойр шийдвэр гаргахад тань тустай

    3 0 Хариу бичих
    • ta notolgoo barimttai yum bichij bgaarai. Tanii bichsen zvild vnen yum alga

      0 0
  14. Surguuli ni hureltseegui bj olon jil surgahaa bolimoor yum. Umnu ni hun 10 jil suraad odoonii12 jil sursnaas ni iluug l suraad tugsdug bsan. Chanaraa saijruulaad jilee butsaagaad bagasga.

    0 0 Хариу бичих
  15. сайдад: 1. Багшийн 1 долоо хоногийн нормт цагийг багасгах хэрэгтэй. 19 цаг дэндүү их бнаа. 12-15 байх хэрэгтэй. 2.Анги дүүргэлтийг хот,хотын захын хөдөө, аймгийн төвийн захын баг, суманд ялгаатай тогтоож өгөх хэрэгтэй. тэгэхгүй бол төвийн сургууль руу хэт их шавдаг. Захын сургуулиудын хүүхэд цөөрдөг. гэтэл анги дүүргэлт бага бна гэдэг. Энэ стандарт чинь амьдрал дээр уялдахгүй л бна шүү. 3. Сүүлийн жилүүдэд ЕБС- ийн сургалт хүмүүжлийн ажил их шоу талруугаа болсон. Ялангуя аймгийн төвд. аймаг, с умын ЗД-ын шоуны ажлыг хийж гүйцээх гэж багш, сурагчид их ядардаг болсон. ийм ч нэрэмжит олимпиад тэмцээн, уралдаан гээд. Хагас бүтэнд бол амарна гэж бүүр байхгүй. Элсэлтийн ерөнхий шалгалт бол бүүр улс төрчдийн шоу. ЭЕШ-д сүүлд орвол захирлыг хална л гэнэ. Сайн орвол мөнгө амална. Мөнгөний төлөө явдаг болсоон.

    0 0 Хариу бичих
  16. Хэрэгтэй нь ч мэдэгдэхгүй сургууль, дүүрэг, нийслэл, яам за тэгээд л нэрэмжит ажил байгууллагын гээд л олон төрлийн нэр зүүх гэсэн ажлуудыг зогсоох хэрэгтэй. Үүнд л багш сурагч эцэг эх туйлддаг. Цөөн чанартай хүүхдэд хүрхүйц ажил сургууль өөрийн онцлогт тохируулж зохион байгуулж хүүхэд ямар түвшнээс ямар түвшинд хүрэв гэдгийг харин сайн таылагнадаг л баймаар. Чиглэлийг нь яах вэ яам нь, дүүрэг нь гаргаж өгч болох л юм.

    2 0 Хариу бичих
  17. zuv. teneg limbenii naimaa shahaag boliioo. bas dund angiin hicheel heterhii ih bgaaaa

    0 0 Хариу бичих
  18. Багш нарын үндсэн хичээл заах ажлаас нь янз бүрийн яам тамгын газрын түшмэлүүдийн яаралтай судалгаа, мэдээнүүд гаргах ажлыг зогсоогоочэээ! Сайд аааа

    1 0 Хариу бичих
  19. Орос хэлний 10- р ангийн сурах бичиг дэндүү хүнд. Уялдаа холбоо байхгүй. Зохиогч нараар нь хэд хэдэн үзүүлэх хичээл заалгуулж туршлагаас нь хичээлдээ сурмаар байна.

    1 0 Хариу бичих
  20. Baga angiin achaalal denduu baina.

    1 0 Хариу бичих
  21. Ymrch sudalgaa achaalal dvn shinjilgeegvi heden malnuud bolovsroliin salbar svirsen vneheer haramsmaar.buun daalga ar 1l ih olon tsagiin hicheel ...ingej hvvhdvvdiig zalhaan tseerlvvleed hvvhed surah hvsel turuhvv ergvv malnuudaa

    2 0 Хариу бичих
  22. Зөв хэрэггүй хичээл хасах шаардлагатай

    2 0 Хариу бичих
  23. Хичээлийн тоо дэндүү олон ачаалал их болоод ихэнх хүүхдүүдийг залхаадаг. Хүүхдийг хүншүүлэх төлөвшүүлэх талын үйл ажиллагаа чжхал байна . Түүнд цаг орчин чухал .

    4 0 Хариу бичих
  24. хөтөлбөртэй нэг их оролдож хэрэггүй дээ гэдэг нь зөв. хичээлийн тоог цөөхөн болгох гэдэг нь буруу санаа шүү

    0 5 Хариу бичих
  25. 6настай хүүхдийн гэрийн даалгаврын ачаалал дэндүү их 2-3 цаг хамт хийж байж дуусдаг хүүхэд их ядарч байна энэ талаар судлаад нэг үзээрээ

    4 0 Хариу бичих
  26. Гадны орны хүүхдүүд өдөржингөө сургууль дээрээ байж байгаад 3-4 цагт тардаг. Манайд бол ихэнх сургууль 2 ээлжтэй тул хичээлээ ороод л тардаг, давтлага өгөх, даалгавар хийх цаг анги танхим байдаггүй.

    5 0 Хариу бичих
  27. Hicheeliin toog tsuulmuur bna huuhduud mash achaalal ihtei bdag

    1 0 Хариу бичих
  28. За битгий л тэгж тэнэгтээрэй. Бага ангийн сурагчид тэгж 8цагаас 16 цаг хүртэл хичээллээд бга юм бхгүй шүү. Энэ эцэг эхчүүдийн саналаар болгоод бвал монголын үр хүүхдүүдийн оюун ухааны хөгжил бхгүй болно шү. Энэтхэг улс гэхэд 3ангилалаар ЕБыг олгодог гэсэн. Ядуучуудад зөвхөн унших цалингаа тоолж авах төдий боловсрол олгоно. Дараачийнх нь бүрэн дунд боловсрол олгоно. Тэгээд дээдчүүдэд дээд боловсрол олгодог гэж дуулж бсан. Ийм болгохыг хүсээд бгам уу. Бүх хүүхдүүдэд ижил тэгж боловсрол олгож бгаадаа аз гэж бодоод ачаалал их бн гэж балайраад байлгүй үр хүүхдүүддээ зүгээр л тусал. Тамирчин хүн өдөр болгон дасгал хийдэгтэй адил хүүхдүүд өдөр болгон оюуны дасгалыг заавал хийж бх ёстой юм шүү

    11 1 Хариу бичих
    • Энэ лав багш хүн бичээгүй байх. Багш хүн ямар ч тохиолдолд ийм бүдүүлэг үг хэллэг хэрэглэх нь маш зохимжгүй.

      0 0
    • Yg unen bas,dahin hotolbor oorchlohuu yostoi teng

      0 0
  29. Ер нь яам нь ч тэр БСГ тэр ямар ч ажлын эцсийн үр дүнг л шаарддаг байх хэрэгтэй. Тэрнээс биш түүнд хүрэх арга замыг ажил хийж буй хүнээс шаардаад дарамтлаад байх хэрэггүй. Маш их төлөвлөгөө, цаас , сургалт гээд . . . Иймэрхүү зүйлтэй зууралдаад байвал ямар ч ажил урагшаа явахгүй шүү.Цаг хугацаанд нь хийх ёстой зүйлээ хийсэн байхад л болно шүү дээ. Чадахгүй бол цалингаа хасуулаад чаддагт нь зайгаа тавина биз

    2 0 Хариу бичих
  30. Сайн байна уу танд амжилт хүсье. Юуны өмнө багш бид нар Цогзолмаа сайдын үед ажлын ачаалал ихтэй болсон. Цахим журнал хөтлөх, багш хөгжлийн дэвтэр хөтлөх гэх мэт. Эдгээр зүйлсийг хийж эхэлснээс хойш сурагчидтай ажиллах цаг багасаж өөрийгөө хөгжүүлэх цаг зав гарахаа больсон. Иймээс та цахим журнал, багш хөгжлийн дэвтэр хөтлөх гэх мэтийг цуцалж өгвөл сайн байна.

    0 0 Хариу бичих
  31. Zovhon ulsiin surguuli gelgui mongol ulsad uil ajillagaa yavuulj buh surguulid heregjuuleerei.odor bolgon l 7-9 tsagtai.huuhduud uneheer yadarch bn.haraad orovdoh yum.avch yavaa tsunh ni heden kg ch yum buu medee.bidnii ued hamgiin ih hicheel orloo gehed 6 blaa sh de.darui arga hemjee avaarai.pls

    1 0 Хариу бичих
    • Тийм шүү. Тэглээ гээд бидний үеийн сургалт сайн байсан

      0 0
  32. Үнэхээр хэт их олон хичээл судладаг болсон шүү. Зөв өөрчлөлт шинэчлэлт оруулах нь зүйтэй. Бас нэг чухал асуудал бол тухайн хичээлийн судлагдахууны их анхаарах хэрэгтэй. Бүр 30иад жилийн өмнө судалдаг байсан судлагдахуун дээр шинэ судлагдахуун асар олныг нэмчихээд судлах цаг нь багассан математик мэтийн хичээлүүд ч бий гэнэ анхаараарай.

    2 0 Хариу бичих
  33. Тийм ч хичээл, ийм ч хичээл чухал гэж чихсээр байгаад сурагчийн цүнх сурах бичиг нэртэй хогоор дүүрсэн тантан боллоо. Хэдэн хэвлэлийн компаниудыг тендерээр хангах гэсээр байгаад 20 гаран хэрэгтэй хэрэггүй хичээл үзэж байна. Яам ер нь хажуудаа сурах бичгийн редакцитай, сурах бичгээ өөрийн хэвлэхдээ хэвлэдэг болгочихвол яасан юм бэ? Ядаж л боловсролыг бизнес гэж хардаг сэтгэхүйг нь хазаарлана.

    5 0 Хариу бичих
  34. Хувийн сургуулиуд хүүхдүүдийг залхааж бна. Арай цөөн хүүхэдтэй гээд хувийн сургуульд өгсөн өглөө 8.00д гэрээсээ гараад 15. 16 цагт ирж бгаа.

    0 0 Хариу бичих
  35. Сурах бичгийн залгамж холбоо бүр алга болсон. Өдий хүртэл 12р ангийн англи хэлний сурах бичиг гараагүй

    0 0 Хариу бичих
    • 12 _ р ангийн сурах бичэг гараагүй англи хэлний дэр нь 10,11_р ангийн англи хэлнийй багшийн ном бас гараагүй учираас түлхүүрээ багш нар өөрсдөө хийж байгаа учираас одоо цахим дэр ажилна гэд гол асуудал дэр ажилахгүй байна Багш нарийн анхаарлийг зөвхэн тухайн зааж байгаа хичээл дэр эзэн болхийг шаардах нь зүитэй байх

      0 0
  36. sn uu? ta chadnaa.toriin bolood ard tvmnii elch eee.

    0 0 Хариу бичих
    • Пялдагдалт

      0 0
  37. Сайн байна уу ?сайдаа Та цөм хөтөлбөрт өөрчлөлт хийнэ гэдэг чинь маш зөв шүү.Хүүхдийн ачаалал дэндүү их байгаа .үүнийг сайн хараарай. Дараах саналыг бас бодоорой. 1.Дунд ,ахлах ангийн математикийн хичээл агуулга маш их,цаг нь цөөн.Их дээд сургуулийн 1-р курст ордог байсан Матриц,комплекс тоо гээд олон сэдвүүд агуулгад орсон.Гэтэл хүүхдэд маш хэрэгтэй геометрийн цаг тусдаа биш математикийн цагтаа багтаад агуулга нь дэнхийсэн 2.Багш нар цахим журнал гээчийг бөглөх гэж бөөн цагаа барж байна.Хөдөө интернэтгүй сургууль зөндөө гэртээ л оройн цагаар сууж бөглөнө.дор хаяж 2-3 цаг сууна. Ингэж сууснаас хүүхдийнхээ дэвтрийг үзвэл хичээлийн бэлтгэлээ хийвэл дээр баймаар. 3.Хөдөөгийн сургуулийн сурагчдын амралтыг зохицуулмаар. 4.Ахлах ангид шүүлэг авдаг байсныг сэргээмээр 5.Хөдөөгийн сургуулиудыг дотроо бие засах,гараа угаах орчныг нь бүрдүүлмээр гэх мэт асуудал маш их байна шүү.Ажлаа шуурхай эхэлж байгаад нь амжилт хүсье

    6 0 Хариу бичих
    • Энэдэр санал нэг баина багш нар цахим журналдэр түлхүү анхаарлаа хандуулж хичээлийн бэлгэлээ хойшн тавж байна Йимээс голн хүүхэд бүрт ажилахн чухал шүү багш нарийг хэрэгтэй хэрэгүй ицаасаар дарахн

      0 0
  38. Нэгдсэн бодлого төлөвлөлтгүй, дарга болгон санаандаа орсон бүхнийг хийх гэж оролддог. Төрийн залгамж чанаргүй. Хоорондын уялдаагүй, эмх цэгцгүй, замбараагүй төрийн механизмтэй. Юу хийж юунд хүрэх гэж, хаашаа явж байгаагаа ч мэдэхгүй. Зүгээр л ойрын зайн тоглолт хийж байдаг. Гадаад өр хэд байгаа. Аль салбарт нь түлхүү анхаарвал илүү үр дүнтэй, тооцох аргачлал огт байхгүй. Сайд бүр л нэг, бүүр ямар ч хамаагүй ажил хийсэн болж харагдах гэдэг. Бүүр утгаа алдсан дампуурчихсан төрд бас л нэг утгаа алдсан нөхөр ирж сандайлаад л өдөр өнгөрөөж байдаг. Маргааш ямар өөрчлөлт гарсан байх тухай сэдэл санаа ч байхгүй. Тэгээд ярилцаж байна, судалж байна, авч хэрэгжүүлнэ энэ тэр гэсэн арга саамтай. Төрийн нэгдсэн бодлого үгүйлэгдээд байнаа гээд байхад энэ тухай ойлголттой нэг ч нөхөр байхгүй байгаа нь маргааш юу ч өөрчлөгдөхгүй ээ гээд хэлээд байгаагаа ойлгодог мануухай нар алга.

    8 0 Хариу бичих
  39. Tsetserlegiin 1 bulgiin huuhdiin toog tsooruuleesei. Tsetserlegiin bagsh nariin olimpiad ur chadwariin uraldaan yawuulahaa boliochee

    6 0 Хариу бичих
    • Ene mash sain zuitei sanaa.Tsetserlegt ajillaj baigaa huuhduudteigee ajillamaar baidag.tegtel hajuugaar ni tiim ch ur chadvar tiim ch tolovlogoo geed hetsuu yumaa.

      0 0
    • Yag unen zow sanaa ba hezeedee uraldaan olimpiadad beltgeh we dee

      0 1
  40. Өвөрхангайн БСГ дарга болон захирлууд багш нараа маш их дарамталж мөнгө угааж байна шүү.

    0 3 Хариу бичих
  41. гомо мөнхөө ах аа та боссуудын мөнгө олох боломжийг нь үгүй хийчихсэн юм уу. хүмүүс тэгээд уурлаад байхийн. та яг яацийн

    0 6 Хариу бичих
  42. БАГШ НАРЫН ГОЛ ХИЙХ ЗҮЙЛ БОЛ ХҮҮХДҮҮДТЭЙГЭЭ АЖИЛЛАХ. ХИЧЭЭЛИЙН ХАЖУУГААР УТГА УЧИРГҮЙ БАЛАЙ АЖЛУУД ХИЙЛГЭДЭГЭЭ ХЭЗЭЭ БОЛИХ ВЭЭЭЭ. ТЭР ТУСМАА МАТЕМАТИК, МЭДЭЭЛЭЛ ЗҮЙ, ФИЗИКИЙН БАГШ НАРЫГ ХЭРЭГГҮЙ ОЛОН ОЛОН СЕМИНАР, АЖЛУУДААС ЧӨЛӨӨЛЖ ХҮҮХДҮҮДТЭЙ НЬ АЖИЛЛУУЛАХ ХЭРЭГТЭЙ

    9 0 Хариу бичих
    • Unen shuu.bolovsroliin ali ch salbart bichig tsaasnii ajlaas tolgoi ood tatahgui yumaa.uul ni huuhduudteigee ajillaj surgamaar bh yumda

      0 0
    • ЗӨВ САНАА БАЙНА БАГШ ХИЧЭЭЛЭЭ Л ЗААХ УЧИРТАЙ

      0 0
    • Үнэн шүү.Хүшхэдтэй ажиллах биш хар леновотой л өдрийг бардаг болсон ш дээ.Яджийхад сурах бичиг нь олдохгүй тул хүүхдэд тарааж өгөх зүйлээ хичээлээ л бэлтгэмээр байхад цахим журнал гээд л бөөн дарамт ажилтай болсон .тэрийг л бөглөх чухал гээд бусдыг хаясан даа бараг....

      0 0
  43. Хөдөөний амьдрал мэддэг сайд байгаасай гэж хүч бна малчдын хүүхдийг мал төллөх үер сар амрахаар тааруулж баймаар өвөл урт амралт өгөхөөр сургууль нь хий галлаж нүүрсэнд мөнгө урсаж бна хүүхдээ дагаж суурин бараадсан эцэг эхэд ч чирэгдэлтэй харагдах юмаа

    4 0 Хариу бичих
    • Tiim shuu

      0 0