ОХУ интернэт сүлжээнээс гарах туршилт хийнэ

ОХУ-ын эрх баригчид цахим аюулгүй байдлаа хамгаалах зорилгоор нэгэн сонирхолтой туршилт хийхээр төлөвлөжээ. Энэ нь олон улсыг холбодог интернэт сүлжээнээс гарах явдал гэнэ.

ТАСС агентлагын мэдээлснээр интернэт сүлжээнээс гарснаар оросуудын нийтлэж, түгээх мэдээ, нийтлэлүүд зөвхөн дотооддоо түгэж, интернэтэд орохгүй байх нь цахим халдлагаас сэргийлэх хамгийн зөв алхам болох  гэнэ. Ямар ч мэдээллийг зөвхөн улс дотроо “үлдээх” туршилт ирэх дөрөвдүгээр сараас эхлэх аж. Интернэтээс гарахад хугацаа, хөрөнгө ихээхэн шаардагдах төдийгүй иргэдийн оролцоот дэмжлэг хамгийн чухал нь байх юм. ОХУ-ын Засгийн газрыг олон улсад тархан кибер халдлага зохион байгуулдаг хэмээн "НАТО" холбоо, АНУ зэрэг барууны орнууд байнга буруутгасаар ирсэн. Тухайлбал 2016 оны АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд ОХУ хамгийн ихээр нөлөөлсөн буруутнаар нэрлэгдээд байгаа билээ.

Өнгөрсөн онд Төрийн думын гишүүд нийлж бие даан үйл ажиллагаагаа явуулах технологийн шинэчлэл хийх хуулийг төслийг парламентад танилцуулжээ. Уг хуулийн төсөлд "DNS" гэх дотоодын сүлжээг бий болгох тухай багтаасан байна. Дотоодын сүлжээтэй болсноор олон улсад байрлах серверүүд тасалдсан ч өөрсдөө бие дааж үйл ажиллагаагаа явуулах боломжтой аж.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Mongold

    0 0 Хариу бичих