Байт харвааны тамирчид Японд бэлтгэл хийнэ

Монголын байт харвааны холбооны Ерөнхийлөгч П.Цагаан өнгөрсөн онд Японы Оказаки хотын дарга Ү.Ясүхорид байт харвааны тамирчдаа тус улсад бэлтгэл хийлгэх хүсэлт тавьсан юм. Ноён Ү.Ясүхиро дээрх хүсэлтийг хүлээн авч, хоёр тал хамтран ажиллах санамж бичигт өнгөрсөн оны сүүлээр гарын үсэг зурсан байна.

Энэ санамж бичгийн дагуу манай байтын тамирчид 2020 оны Токиогийн олимпийн өмнө тус улсад гурван удаа Японы тамирчидтай хамтарсан бэлтгэл хийхээр болсон бөгөөд анхны хамтарсан бэлтгэл ирэх долоо хоногт эхлэх аж. МБХХ-ны Ерөнхийлөгч П.Цагаан Оказаки хотын төлөөлөгч М.Китагаваг өнөөдөр хүлээн авч уулзаж, хамтарсан бэлтгэлийн талаар санал солилцож, баталгаажуулжээ.

Ноён М.Китагава “Санамж бичгийн дагуу Монголын байтын тамирчдын Япон улсад байх бүх зардлыг манай тал бүрэн даана. Мөн тамирчдыг даатгалд хамруулна. Хоёр улсын тамирчид хамтарсан бэлтгэл хийнэ. Монголын байтын тамирчдыг хотын дарга хүлээн авах ёслол болно” хэмээн онцолсон байна. Харин П.Цагаан “Манай байтын тамирчид, дасгалжуулагчдыг хотдоо хүлээн авч, хамтарсан бэлтгэл хийх болсонд талархаж байна. Манай тамирчид Японы сахилга журмыг дагаж, их зүйл сурч, бэлтгэл сургуулилалт үр дүнтэй болно гэж бодож байна. Анхны бэлтгэл учраас сурах юм их байх болов уу” гээд ийм боломж олгосон Оказаки хотын дарга, ноён Ү.Ясүхирод талархлаа илэрхийлэв.

Ахлах дасгалжуулагч Ю.Ганзориг ахлагчтай байтын тамирчид Японд 18 хоногийн бэлтгэл хийгээд шууд Тайландад болох Азийн цомын төлөө тэмцээнд оролцох юм байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. Bayar hurgey.saihan medee bn.Sportiin toloo setgel zurhee sain zoriuldag hun shu

    0 0 Хариу бичих
  2. Очсон газар буртээ ажил санаачилж ажлаа даацтай хийж чаддаг Цагаан болон Байтын багт баЯр хургэе. Монголчуудын судасаар сурын спортоор амжилт гаргах ген урсаж байгаа

    1 0 Хариу бичих