Ухаалаг утас, нөүтбүүк зэргийг баттерейгүйгээр ажиллуулах боломжийг нээжээ

Ухаалаг утас, нөүтбүүк гэх мэт төхөөрөмжүүдийг баттерейгүйгээр төсөөлөх аргагүй. Гэвч ийм боломжийг бий болгохоор MIT-н судлаачид анхны Wi-Fi сигналыг цахилгаан руу хөрвүүлэх төхөөрөмжийг зохион бүтээсэн байна. Хувьсах цахилгаан соронзон долгионыг тогтмол цахилгаан руу хувиргадаг төхөөрөмжүүдийг “Ректенн” гэж нэрлэдэг. Судлаачид цахилгаан соронзон долгионыг хүлээн авдаг радио давтамжийн антенныг ашигладаг шинэ төрлийн ректеннийг хийсэн юм байна.

Уг радио давтамжийн антенн нь хэдхэн атомын хэмжээний зузаантай 2 хэмжээст хагас дамжуулагчаар хийгдсэн төхөөрөмжтэй холбогдох аж. Хувьсах гүйдлийн сигнал нь хувьсах гүйдлийг цахилгаан электрон хэлхээ юмуу баттерейг дахин цэнэглэхэд хэрэглэгддэг тогтмол хүчдэл болгон хувиргадаг хагас дамжуулагчаар гүйх юм байна. Ийнхүү баттерейгүй төхөөрөмжүүд нь хаа сайгүй байдаг Wi-Fi сигналыг хэрэгцээт тогтмол гүйдлийн хүч рүү хувиргах аж. Мөн энэхүү төхөөрөмж нь уян хатан бөгөөд том хэмжээгээр үйлдвэрлэгдэх боломжтой юм байна.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)