Хөлдсөн муур гэсэн амь оржээ

АНУ-ын Монтана мужид цасанд дарагдан хөлдсөн муур гэсэн амь орсон тохиолдол гарчээ. Үхэл амьдралын зааг дээр очиж хөлдсөн муурыг өнгөрсөн нэгдүгээр сарын 31-нд олсон байна. Гэрийнхээ гадаа хөлдсөн байсан Флаффи муурыг эзэд нь олж нэн даруй мал эмнэлэгт хүргэжээ. Animal Clinic of Kalispell гэх мал эмнэлгийн эмч нар Флаффид үзлэг хийхэд биеийн дулаан нь халууны шилний хамгийн бага нэгжид ч хүрэхээргүй унасан байсан гэнэ. Эмч нар хамгийн түрүүнд Флаффиг гэсгээх арга хэмжээ авч халуун сэнсээр үлээлгэн, дараа нь бүлээн усанд оруулан, дулаанаа хадгалдаг торонд хийж, дусал залгажээ. Энэ бүхний эцэст Флаффид аз тохиож биеийн байдал нь эргэн хэвийн байдалдаа  орсон байна. Одоо Флаффигийн бие хэвийн болсон гэдгийг эзэд нь мэдэгджээ.

Хөлдсөн муурыг гэсгээн аварсан Animal Clinic of Kalispell мал эмнэлгийн эмч Кларк орон нутгийн KTMF мэдээний агентлагийн сурвалжлагчид “Би 24 жил энэ салбарт ажиллаж байна. Гэхдээ Флаффид тохиолдсон шиг азтай тохиолдол өмнө нь харж байгаагүй. Бүх бие нь цас мөсөөр хучигдсан муур бүрэн эдгэж, амьдралд буцан ирнэ гэдэг гайхалтай. Флаффи одоо бүрэн эдгэрч гэртээ харьсан” гэж ярьжээ.

 “Animal Clinic of Kalispell” малын эмнэлэг Флаффиг эдгэж гэртээ харьсан хойно түүнд тохиолдсон явдлыг эмнэлгийнхээ фэйсбүүк хуудас нийтлэснээр дэлхий дахин ахин амилсан муурын түүхийг мэдэж авсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (6)

  1. Munkhnar eejee

    0 0 Хариу бичих
  2. Муурыг гэсгээтэл, тэрээр амь оржээ.

    0 0 Хариу бичих
  3. хөлдсөн гэж осгочихсон байсан юм биш үү

    2 0 Хариу бичих
    • Тхх

      0 0
  4. "муур гэсэн амь орсон" гэхийн оронд "муур гэсч амь орсон" гэвэл яасан юм бол

    5 0 Хариу бичих
    • Өөрөө гэсээгүй, бусдын оролцоотой гэссэн учраас ингэж бичсийн болуу хаха

      0 0