Мансууруулах бодис хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 үйлдлийг илрүүлжээ

Энэ оны нэгдүгээр сарын байдлаар Гаалийн байгууллага мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 5 удаагийн үйлдлийг илрүүлжээ.

Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар бусад байгууллагатай хамтарсан арга хэмжээг зохион байгуулсны үр дүнд АНУ, Канад, Их Британи, Герман,Испани, Нидерландаас мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодисыг захиалан олон улсын шуудан илгээмжээр нэвтрүүлэхийг завдсан үйлдлийг тогтоож, таслан зогсоосон юм.

Тухайлбал, 2019 оны 1 дүгээр сарын 7-ны өдөр Герман улсаас Монгол Улсын иргэний нэр дээр ирсэн илгээмжээс ЛСД 3 ширхэг, гашиш 20 гр,  Экстази 5 ширхэг байсныг гаалийн хяналт шалгалтаар илрүүлэн харьяаллын дагуу шилжүүлэн шалгуулж байна.

2019 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Нидерланд улсаас 10 ширхэг ЛСД,

2019 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр Герман улсаас 50гр “Экстази”,

2019 оны 1 дүгээр сарын  26-ны өдөр Малайз улсаас ирсэн “ургамалын үр”-нүүдээс хар тамхины агууламж илэрсэн.

Тайланд улсаас ирсэн буухиа илгээмжийг мансууруулах эм, сэтгэцэд нөлөөтэй бодис байж болзошгүй үндэслэлээршалгахад  258 грамм мөс байгааг илрүүлэн эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)