ОХУ-ын зээлжих зэрэглэлийг “Moody's” агентлаг ахиулжээ

“Moody's” агентлаг ОХУ-ын зээлжих зэрэглэлийг “BA 1”-ээс “BАА 3” болгон ахиулсныг тус улсын "Взгляд" сайт мэдээлжээ. Өнгөрсөн онд “S&P” болон “Fitch” агентлаг ОХУ-ын зээлжих зэрэглэлийг дээшлүүлсэн билээ.

Олон улсын санхүүгийн үнэлгээний “Moody's” тэдэнтэй ижил шийдвэр гаргаж байгаа нь газрын тосны ханш эргэн сэргэж байгаатай холбоотой бололтой. ОХУ-ын Засгийн газар 1990 оноос хойш тэтгэврийн насыг нэмсэн, мөн нэгдүгээр сарын нэгнээс Нэмэгдсэн өртгийн албан татварыг нэмсэн зэргээр дотооддоо нөөцөө өсгөх арга хэмжээ авч байгаа нь үнэлгээг дээшүүлэхэд нөлөөлсөн гэж шинжээчид үзжээ. Дээрх үнэлгээ нь ОХУ-д оруулах гаднын хөрөнгө оруулалтыг дэмжсэн алхам болж байгаа учир цаашид тус улсыг чиглэсэн хөрөнгө оруулалтыг идэвхжүүлэх алхмыг авч хэрэгжүүлнэ гэж ОХУ-ын Сангийн сайд Антон Силуанов амласан байна.

2015 онд ОХУ-ын зэрэглэлийг “Moody's” агентлаг бууруулахад газрын тосны ханш унаж байсан, мөн Москвагийн эсрэг гадаад орнууд эдийн засгийн хориг авч хэрэгжүүлсэн нь нөлөөлж байсан юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)