АНУ-ын тэнгисийн цэргийн баазын зургийг авсан иргэнд хорих ял оноов

АНУ-ын Флорида дахь тэнгисийн цэргийн баазын зургийг хууль бусаар авсан БНХАУ-ын иргэнд ял оноожээ. Гэмт хэрэгтэн нь Хойд Хятадын их сургуульд урлаг судлалын чиглэлээр суралцдаг Жао Ченли хэмээх оюутан залуу аж. Тэрээр хоёр улсын оюутан солилцоогоор АНУ-д ирсэн байжээ. Жао Ченли 2018 оны наймдугаар сарын 26-нд Флорида дахь тэнгисийн цэргийн баазын хориотой хэсэг рүү нэвтэрч, улмаар нууц байгууламжуудын зургийг авсан нь мөрдөн шалгалтын явцад тогтоогджээ. Гэмт этгээдийн өмгөөлөгч  "Жао Ченли наран шарлагын газар руу явж байхдаа төөрч, улмаар санаандгүй байдлаар тэнгисийн цэргийн бааз руу орсон" гэж шүүхийн үеэр мэдэгдсэн байна. Харамсалтай нь Флорида мужийн шүүх Жао Ченлиг Нэгдсэн улсын тусгай бүсэд санаатайгаар нэвтрэхийн зэрэгцээ гэрэл зураг авч тагнуулын үйл ажиллагаа явуулсан гэж үзэж нэг жилийн хорих ял оноожээ. Жао Ченли өөрийгөө гэм буруугүй гэж мэдэгдсэн байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)