“Coca-Cola” шинэ амттай болов

“Coca-Cola” компани жүрж болон ванилийн амттай кола ундаа үйлдвэрлэх шинэ шугам ашиглалтад оруулжээ. Компанийн албан ёсны цахим хуудсанд энэ талаар мэдээлсэн байна. Шинэ ундааг Orange Vanilla Coke гэж нэрлэсэн байна. Шинэ ундааг АНУ-д энэ сарын 25-наас  худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа аж.

“Coca-Cola” сүүлийн 12 жилд анх удаа шинэ төрлийн амттай ундаа гаргасан нь энэ юм байна. Тэд 1985 онд интоор, 2007 онд ванилийн амттай ундаа гаргаснаасаа хойш шинэ амттай ундаа гаргаагүй байжээ. Гэхдээ хоёр жилийн өмнө дэглэм баригчдын хувилбар болох Coca-Cola Zero-г нэрс гүзээлзгэнэ, гуава жимсний амттайгаар гаргаж байв.   

Компаниас гаргасан мэдээлэлд, эхлээд нимбэг, бөөрөлзгөнө, цагаан гааны амтыг туршиж үзсэн ч эцэст нь жүрж, ванилын хослол дээр тогтсон гэжээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)