Хөрөнгө орлогоо мэдүүлэх хугацаа энэ долоо хоногт дуусна

Төрийн албан хаагчид хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгээ бүртгүүлэх хуулийн хугацаа энэ сарын 15-нд буюу ирэх баасан гарагийн 00.00 цагаар дуусгавар болно.

ХОМ-ээ мэдүүлэх хуулийн хугацаа дуусахад тав хоног үлдсэн байхад төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийн явц тааруу байгаа аж.

Хуулийн хугацаанд ХОМ-ээ гаргаж өгөөгүй тохиолдолд хүндэтгэн үзэх шалтгаантай бол сануулах арга хэмжээг авдаг.

Харин хугацаанаас удаа дараа хожимдуулж гаргасан бол албан тушаалын цалингийн хэмжээг гурван сар хүртэл хугацаагаар 30 хувиар бууруулах, худал мэдүүлсэн бол албан тушаалыг нь бууруулах, мэдүүлгийг гаргаж өгөөгүй бол нийтийн албанаас халах хүртэл хариуцлага тооцохоор хуульд заасан байдаг юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)