Зэсийн экспортын хилийн үнэ 12 хувиар өсчээ

Дэлхийн зах зээл дээрх металлын үнэ 2018 оны сүүлийн хагаст буурч эхэлсэн ч, өмнөх онуудаас өндөр хэвээр байна.

Чулуун нүүрсний хилийн үнэ аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 13 хувиар, зэсийн баяжмалын экспортын хилийн үнэ 12 хувиар, түүхий нефтийн хилийн үнэ 33 хувиар, ноолуурын үнэ 51 хувиар тус тус өссөнөөр нийт экспортын үнийн индекс 20 хувиар өссөн байна.

Дэлхийн зах дээрх зэсийн үнэ буурсан байхад манай хилийн үнэ өсөлттэй гарсан нь “Оюутолгой”-н зэсийн баяжмал дахь алтны агууламж нэмэгдэж байгаатай холбоотой.

Харин хэрэглээ, хөрөнгө оруулалт болон нефтийн бүтээгдэхүүний үнийн голлох нөлөөгөөр нийт импортын үнэ өмнөх оны мөн үеэс 3.8 хувиар өсөөд байна.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)