Хөвсгөл нуурт таван зорчигчтой автомашин живжээ

Сар шинийн амралтаар буюу энэ сарын 6-ны өдөр Хөвсгөл нуурт автомашин живжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Алаг-Эрдэнэ сумын Хатгал тосгонд "Модтой хошуу” гэдэг газар мөс цөмөрсний улмаас “Lexus 470” загварын автомашин живж, таван зорчигч эсэн мэнд гарсан тухай дуудлага онцгой байдлын албанд 11цагт ирсэн байна.

Живсэн автомашиныг татан гаргахаар 30 метрийн гүнд шумбалт хийхэд автомашин байгаагүй бөгөөд нуурын 60 м-ээс доош гүнд орсон байж болзошгүй тул татан гаргах ажиллагааг 19:00 цагт зогсоожээ.
 
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээллээр нэгдүгээр сарын сүүлийн арав хоногийн байдлаар Монгол орны ихэнх гол мөрөнд тогтвортой мөсөн бүрхүүл тогтсон хэдий ч нуурын толио болон голын нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байгаа юм.

Иймд мөсний даац хүн, мал, машин тэрэг явахад аюулгүй хэмжээнд хүрч бэхжээгүй байгаа тул цаг хожих, зам товчлох зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (4)

  1. Машины эзнээр байгальд учруулсан хохирлыг нь төлүүлээд шоронд хийлгэхийг уриалцгаая. Муу хүний сүгийн болгоомжгүй бодлогогүй байдлаас болж ганц цэвэр нуур маань бохирдлоо. Дараа дараачийнх нь том сургамж аваг. Монголчуудаа энэ уриаг Цаашаа аваад түгээгээрэй.

    0 0 Хариу бичих
  2. Машины эзнээр байгальд учруулсан хохирлыг нь төлүүлээд гаргах хөрөнгийг нь гаргуулвал таарна.

    5 0 Хариу бичих
    • Үнэн шүү

      0 0
    • Яг үнэн.

      0 0