Нийслэлд гурван ээлжээр хичээллэдэг сургууль цөөнгүй. Бүр зарим хороо сургууль, цэцэрлэггүй. Энэ байдлыг 2020 он гэхэд халах зорилт төрөөс баримталж буй.

Энэ хүрээнд 2019 оны төсөвт 123 сургууль, сургууль-цэцэрлэгийн цогцолбор 7, цэцэрлэгийн 176 барилга барих хөрөнгийг суулгаж, 58 сургууль, 5 сургууль-цэцэрлэгийн цогцолбор болон 134 цэцэрлэгийн барилгыг 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.