“Coca-Cola” компани “Overwatch” лигтэй гэрээ байгууллаа

Дэлхийн хамгийн алдартай уушийн компани “Coca Cola” киберспортын “Overwatch” лигтэй хамтран ажиллахаар болжээ. Ингэснээр “Coca Cola” нь лигийн албан ёсны спиртгүй ундаа болсон байна. Гэрээ гурван жилээр зурагджээ.

“Overwatch” лиг нь 2017 онд анхны улирлаа зохион байгуулсан бөгөөд тэр жилдээ нийт шагналын сан нь 3.5 сая ам.долларт хүрч, киберспортын хамгийн алдартай лигүүдийн нэг болж чадсан юм.   

“Coca-Cola” компани өмнө нь киберспортын төрлөөр 2016 онд “League of Legends”, 2017, 2018 онд FIFA лигтэй хамтран ажиллаж байв.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)