Москва хотын төвөөс XVI зууны үеийн сүм олдлоо

ОХУ-ын Москва хотын төвд, Зээлийн талбай /Биржевой площадь/ гэж нэршсэн газраас эртний сүмийн барилга олджээ. Биржийн талбайг шинэчлэх бүтээн байгуулалтын ажлын явцад уг сүмийг илрүүлсэн бөгөөд газрыг хамгаалалтад авч, малтлагын ажил явуулж байгаа аж. Сүмийн барилгыг XVI зуун буюу МЭ 1500-гаад оны үед хамаарна гэж үзэж байгаа юм байна.  

Археологичдын судалгааны үр дүнд уг сүмийн орчмоос зэс зоос, зэр зэвсэг, төмөр загалмай, шавар сав суулга зэрэг тухайн үеийн хүмүүсийн эдэлж хэрэглэж байсан эд зүйлс тэр чигээрээ гарч ирж байгаа нь шинжлэх ухааны ач холбогдлыг нь үлэмж өсгөж байгаа талаар Москва хотын түүхийн өвийн /Мосгорнаследии/ газраас гаргасан мэдээлэлд дурджээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. jiliin omnoh medeelel bn

    0 0 Хариу бичих