Солийн Данзангийн тухай шинэ ном хэвлэгдэн гарчээ

Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзангийн намтар судлалын чиглэлээр нэгэн шинэхэн бүтээл уншигчдын гар дээр очжээ. Уг номыг УИХ дахь Ардчилсан намын бүлгийн ажлын албаны дарга Д.Золжаргал бичсэн байна. Солийн Данзан судлалын анхны шанг татсан бүтээл 40 гаруй хуудастай цомхон судалгаа байсан бол энэ удаагийн ном зохиомж, бүтэц, агуулга нь сайд жанжны намтрыг хүүрнэх явцдаа гол баатрынхаа үйлс ажлаар дамжуулан ардын хувьсгалын түүхийг ахин шинээр харснаараа шинэлэг болжээ.

Тухайлбал, С.Данзан нар анх ямар бичигтэй хил гарсан, тэдний ард хэн хэн байсан, яагаад гамингууд анхны долоог алс газар явсныг мэдмэгцээ ард талд нь олон хүнийг барьж хорьж, байцаан тамласныг өнөөг хүртэл хэн ч бодит үнэнээр нь бичээгүй байсныг уг ном нөхжээ. Ардын намаас өмнө Монголд Гадаад Монголын автономи ба амгалан байдлыг хамгаалан туслах нам байгуулагдсан бөгөөд Ардын нам гадаадын санхүүжилттэй төсөл байсныг мөнгө зоос өгөлцөж авалцсан мэдээ занги байдаг тухай өмнө нь дурддаггүй мэдээллийг ч дээрх номд оруулжээ. Мөн Ардын хувьсгалд Богд хааны оролцоо байсан уу, байсан бол ямар хэмжээнд байсныг ч авч үзжээ. Үүгээрээ Ардын намын цаашлаад улс Монголын шинэ түүхийг  өмнө байгаагүй өнцгөөс харах боломжийг "Ардын төрийн чин зоригт сайд Солийн Данзан" ном олгож байгаа аж. 

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)