Guardians of the Galaxy кинонд тоглосон илбэнх “нас баржээ”

Guardians of the Galaxy киноны гол дүрүүдийн нэг Rocket –ийн эх загвар болсон Орео илбэнх нас баржээ. Ореогийн тухай гунигт мэдээг Guardians of the Galaxy киноны фэйсбүүк хуудаст  нийтэлсэн байна.

1976 онд буюу Rocket-ийн дүрийг Марвелийн анхны комик номонд оруулсан бөгөөд кинонд дүр болон ороход нь амьд илбэнхийг эх дүр болгох шаардлага тулгарсан гэдэг. Ингээд Ореог эх дүрээ болгон авч түүний үйл хөдлөл, нүүрний хөдөлгөөн зэргийг компьютер графикт оруулан Rocket илбэнхийг амилуулсан байна.

Орео илбэнх нь 10 жилийн өмнө амьтны хүрээлэнд хүргэгдсэн бөгөөд зэрлэг байгалиас түүнийг олоход дөнгөж төрсөн, эх нь нас барсан байжээ. Өрөвдөлтэй бяцхан илбэнх тэр цагаас хойш амьтны хүрээлэнд өсчээ.

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)