Мазаалайн дүрстэй дурсгалын цэвэр алтан зоос гаргана

Монголбанк энэ онд говийн баавгай мазаалайн (Ursus arctos gobiensis) дүрстэй 999 сорьц бүхий 1000 төгрөгийн цэвэр алтан зоос гаргахаар болжээ. Монгол банк 2007 оноос эхлэн “Амьд байгалиа хайрлая” төсөл хэрэгжүүлж,  дурсгалын зоос гаргаж ирсэн бөгөөд говийн баавгай мазаалайн дүрстэй энэ удаагийн зоосыг гаргаснаар уг төсөл өндөрлөж байгаа юм байна. 

 

Зоосны нэг талд голдоо мазаалайн дүрс, дээд талдаа “WILDLIFE PROTECTION” гэсэн бичигтэй, баавгайн хажуу талд “Gobi bear”, доод талд нь “2019” гэсэн бичигтэй байх бол нөгөө талдаа Монголбанк гэдэг үгийг латин, уйгаржин монгол бичгээр, 1000 төгрөг гэж кирилл үсгээр бичиж доод талд нь үндсэн үзүүлэлтийг “0.5 g .9999 GOLD” хэмээн бичсэн байгаа аж.

Мазаалай нь зөвхөн Монголын говьд амьдардаг, баавгайн нэн ховордсон төрөл зүйл бөгөөд ойролцоогоор 30 орчим толгой байдаг гэсэн багцаа тоо байдаг. Монгол Улс мазаалайг 2012 оноос тусгай хөтөлбөрийн дагуу хамгаалж байгаа билээ.  


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (2)

  1. 1000 төг р худалдахгүй нь тодорхой. Иймэрхүү юмнуудаа хаагуур яаж худалдаанд гаргадаг юм бол

    0 0 Хариу бичих
  2. Гоё гоё бүгд нь баярлалаа

    2 0 Хариу бичих