Далан нурсны улмаас 165 хүн нас барж, 160 хүн сураггүй болжээ

Бразилын Минас Герайс мужид өнгөрсөн нэгдүгээр сарын 25-нд төмрийн уурхайн орхигдсон далан нурж, осол гарсны улмаас 165 хүн нас барж, 160 хүн сураггүй болжээ. Ослын үеэр "Вале" компанийн уурхайн шавар чулуу урсан олон барилга байшинг сүйтгэсэн байна. Энэ талаар тус мужийн Иргэний хэрэг эрхлэх салбар өчигдөр мэдээлсэн байна. Бразилын үндэсний уул уурхайн яам, "Вале" компани, Германы нэг компанийн хамт "Вале" компанийн Минас Герайс мужид байгуулсан өөр нэг уурхайн далангийн бүтцэд технологи, аюулгүйн шинжилгээ хийсэн байна. Энэ сарын 8-нд тус уурхайн далан нурах аюулын дохио өгсөн тул эргэн тойрны айлуудын 400 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлэхийг шаардсан гэж "Вале" компани мэдэгджээ. Энэ  осол Бразилын түүхэн дэх хамгийн том бөгөөд их хэмжээний гарз хохиролтой ослын нэг болжээ. 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)