Сар шинийн баяраар 415 сая жуулчин хүлээн авчээ

БНХАУ-ын Соёл, аялал жуулчлалын яамнаас мэдээлснээр, олон газрын соёл, аялал жуулчлалын байгууллага, холбооны бизнес эрхлэлтийн нэгж, онлайн аялал жуулчлалын үйлчилгээний бизнес нэгжийн өгөгдлийг нэгтгэн, Хятадын аялал жуулчлалын судалгааны газрын хийсэн ерөнхийлсөн судалгаагаар, 2019 оны сар шинийн амралтын үеэр бүх Хятадын аялал жуулчлалын салбарынхан давхардсан тоогоор 415 сая жуулчин хүлээн авсан нь өнгөрсөн оны мөн үеэс 7.6 хувиар нэмэгдэж, 513.9 тэрбум юанийн орлого олсон нь ноднингийн мөн үеэс 8.2 хувиар нэмэгдсэн байна.

Гэр бүлээрээ аялах, настан буурлуудаа эргэх, хүүхдээ дагуулан аялах, соёл амралтын аялал жуулчлал нь баярын үеийн аялал жуучлал, амралтын гол хэлбэр болсон байна. Баярын үеэр баялаг агуулгатай соёл, аялал жуулчлалын арга хэмжээ зохиож, сар шинийн баярын уур амьсгалыг бүрдүүлжээ. Бээжин, Шааньси, Өвөрмонгол зэрэг 12 муж, өөртөө засах орон “Биет бус соёлын өвтэй танилцах, соёлыг олон түмэнд түгээх” иж бүрэн соёлын үйл ажиллагаа зохиож, “Баярын үеэр музей үзэх” нь өргөн олон жуулчид, хотын иргэдэд ихээхэн таашаагдсан байна.

Үүнээс гадна “Баясгалант цагаан сар” арга хэмжээ дэлхийн 133 улс орон, бүс нутгийн 396 хотод тоглолт, үзэсгэлэн, жижиг худалдаа зэрэг 1500 гаруй төрлийн арга хэмжээ зохиож, Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлж, танилцуулжээ.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)