Н.Мадуро Венесуэлийн түүхэнд байгаагүй өргөн хэмжээний цэргийн сургуулилалтыг эхлүүллээ

Венесуэл улс Ерөнхийлөгч Н.Мадурогийн санаачилгаар “Ангостура 200” нэртэй цэргийн хээрийн сургуулилалтыг эхлүүлжээ. Миранда мужид болж буй уг сургуулилтын нээлтэд Н.Мадуро хүрэлцэж очсон бөгөөд энэхүү үйл явдлыг Periscope интернет үйлчилгээний суваг шууд дамжуулсан байна. Н.Мадуро нээлтийн үеэр хэлсэн үгэндээ улс орны батлан хамгаалах хүчин чадлыг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна гээд орчин үеийн зэвсэг техник худалдаж авахад хөрөнгө зарцуулна гэжээ.   

“Ангостура 200” цэргийн хээрийн сургуулилтад оролцож байгаа бие бүрэлдэхүүний тоо тодорхойгүй ч Н.Мадуро улсынхаа түүхэнд болж байгаагүй өргөн хэмжээний сургуулилалт хэмээн онцолсон нь олон улсын анхаарлыг татаад байна. Н.Мадуро цэргийн хээрийн сургуулилалтыг Ангостурын конгрессийн 200 жилийн ойд зориулан зохион байгуулж байгаа гэж мэдэгдсэн ч ажиглагчид “Үнэндээ бол сөрөг хүчний удирдагчдад сүр хүчээ үзүүлэх гэсэн давхар зорилготой” гэж таамаглаж байгаа юм.

Бүрэлдэхүүнд нь Венесуэль багтаж асан Агуу Колумби улс Испаниас салан тусгаарлаж байгаагаа 1819 онд Ангостур хотноо зарлаж байсан түүхтэй аж.

Цэргийн сургуулилалт энэ сарын 15-ныг хүртэл үргэлжилнэ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (7)

  1. Улс орноо Хойд Солонгосын замаар оруулж байгаа юм шиг байна даа, энэ Мадуро

    0 0 Хариу бичих
  2. Хүүрийг мал бол алаад идэхсэн

    0 0 Хариу бичих
  3. Aguu kolumbi ch geh shig baasnuud chn setguulch pizda mini

    0 0 Хариу бичих
  4. "Д" ангилалын жолооч ерөнхийлөгч

    0 0 Хариу бичих
  5. АНУ нефть худалдаж авахаа больчихвол одоо яанаа. Өөр улсад зарая гэтэл өтгөн нефтее танкер руу шахахад шингэлдэг бодисыг нь АНУ өгөхгүй. Хаанаас авна? АНУ с айгаад Бразил өгөхгүй.

    2 0 Хариу бичих
  6. Т1 амитан. Дэлхийн №1 нефтийн нөөцтөй байж хөршүүдтэйгээ арга эвээ олоод хамгийн баян улсын нэг байгаад байж болноо доо. Гэхдээ л монголоос баян л даа мэдээж.

    1 1 Хариу бичих
    • Баян айлд л хулгайч орж юмыг нь авдаг биз дээ. Авах юмгүй ядуу айлд хулгайч ордоггүй.

      0 0