Тэтгэвэр, тэтгэмжийн зардлаас долоон тэрбум төгрөгийн өр үүсжээ

Халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээг орон нутгийн төсвөөс олгодог байсныг өөрчлөн улсын төсөвт шилжүүлсэн. Үүнтэй холбогдуулан халамжийн тэтгэвэр тэтгэмж, хөнгөлөлт үйлчилгээний зардлыг төсөвт хүлээн авч тооцоо нийлжээ. Ингэхэд  долоон тэрбум төгрөгийн өр үүссэн байна. Тухайлбал, нийслэлд 3.4, орон нутагт 3.6 тэрбум төгрөгийн өр үүссэн аж.

Дашрамд дурдахад, энэ онд халамжийн хөтөлбөрт 67 тэрбум төгрөг зарцуулахаар улсын төсөвт тусгасан. Түүнчлэн энэ онд Нийгмийн даатгалын сангаас олгох бүх төрлийн тэтгэврийг инфляцын түвшинтэй уялдуулан нэмэгдүүлэхэд 119.5 тэрбум төгрөг зарцуулах юм.


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)