Өвөрмонголд ажиллаж байсан хар тамхины үйлдвэрийг илрүүлж устгажээ

БНХАУ-ын ӨМӨЗО-ы цагдаа нар Улаанцав хотод ажилладаг байсан хар тамхины үйлдвэрийг илрүүлэн устгаж, ажиллуулж байсан гэмт бүлэглэлийн 18 гишүүнийг баривчилжээ. “Синьхуа” агентлаг энэ талаар мэдээллээ.

Цагдаа нар энэ сарын эхээр хар тамхинд мансуурсан этгээдийг баривчилсан нь хар тамхины мафийн мөрөөр орох сэжүүр болж өгчээ. Гүйцэтгэх ажиллагааны явцад цагдаа нар 12.88 кг метамфетамин хурааж авсан байна. Хар тамхины үйлдвэрлэлийн барилгын суурийн давхарт ажиллуулдаг байсан аж. Гэмт бүлэглэл мөн хөрш Хэбэй мужид үйл ажиллагаа явуулдаг нь мөрдлөгийн явцад тогтоогдсон бөгөөд тус мужийн цагдаагийн газартай хамтарсны дүнд гэмт бүлэглэлийн гишүүдийг бүгдийг нь баривчилж чаджээ.   

 


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (1)

  1. Энэ талаар хангалттай сайн мэдээлэл олж ѳгѳхийн тѳлѳѳ зүтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлье. Мѳн надад жаахан дэм болчвол би хүний наймаа болоод бусад тѳрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй ямар нэгэн ажиллагаанд хүчин зүтгэхэд бэлэн шүү.+8618647988209

    8 0 Хариу бичих