Жүдочид Парисын “Их дуулга”-аас хоёр медаль хүртлээ

ОУЖБХ-ны “Их дуулга” ангиллын олон улсын тэмцээн бямба, ням гаригт Францын Парис хотноо амжилттай явагдаж /шигшээ барилдаан өнгөрсөн шөнө 02.00 цагт дууссан/ өндөрлөлөө. 97 орны 570 тамирчин /эрэгтэй 334, эмэгтэй 236/ оролцсон уг тэмцээнд манай улсаас эрэгтэй 13, эмэгтэй найман тамирчин өрсөлдөж, нэг мөнгө, нэг хүрэл, гурван шагналт байр эзэлсэн амжилтаар багийн дүнгээр 11 дүгээр байрт оров.

Эрэгтэйчүүдийн 60 кг-ын жинд МУГТ Д.Амартүвшин хүрэл, 73 кг-ын жинд ОУХМ Ц.Цогтбаатар мөнгөн медаль хүртсэн юм. Эмэгтэйчүүдийн 48 кг-д самбо бөхийн Азийн наадмын аварга Г.Наранцэцэг, 52 кг-ын жинд МУГТ М.Уранцэцэг, 57 кг-ын жинд ОУХМ Л.Энхрийлэн нар тавдугаар байрт орсон.

Тус тэмцээнээс таван алт, гурван мөнгө, долоон хүрэл медаль хүртсэн Японы баг багийн дүнг тасархай тэргүүлж, Франц /хоёр алт, нэг мөнгө, хоёр хүрэл/, БНСУ /хоёр алт, хоёр хүрэл/ удаалсан юм.    


Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд eagle.mn хариуцлага хүлээхгүй.

Сэтгэгдэл бичих (0)